Бүрэнхааны ордоор оролдох бүрэн эрх хэнд байна вэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Бүрэнхааны ордоор оролдох бүрэн эрх хэнд байна вэ

Манай улсын стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэг нь Хөвсгөл аймгийн Бү­рэн­хааны фосфоритын орд. Энэ орд хэдийгээр асар их нөөцтэй, эдийн засгийн ач хол­богдлоороо Тавантолгой да­раа бичигддэг ч газар зүйн байрш­лын хувьд байгаль эколо­гид сөргөөр нөлөөлөх өн­дөр эрсдэлтэй. Гэхдээ уг ор­дыг ашигласан тохиолдолд л сөрөг нөлөөний тухай ярьж бо­лох юм. Байгаль байдгаараа байж байхад юу ч болохгүй. Тийм ч учраас 1987 онд тус ор­дыг ашиглах гэж байхад нь нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл бичиж байсан удаатай. Дээрх нийт­лэлд фосфоритын ордыг ашиглах юм бол Хөвсгөл нуур хий­гээд бүс нутгийн байгаль экологид ямар сөрөг нөлөө учирч болохыг тод томруун ха­руулсан учраас энд давтан нур­ших нь илүүц. Харин сүүлийн үед далай ээжийг цаазын тав­цанд дахин тавих гээд бай­гаагийн цаад шалтгаан юу вэ гэдэг нь уншигчдад илүү со­нирхолтой байх биз ээ.

Бүрэнхааны орд газарт хай­гуулын болон ашиглалтын ли­ценз эзэмшдэг 70 орчим ком­пани бий. Тэдний нэг нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байн­гын хорооны дарга Батж.Бат­баярын хүү Б.Батхишигийн “Талст маргад” ХХК юм. Энэ ут­гаараа Батж.Батбаяр гишүүн ихээхэн хэл аманд өртдөг. Гэхдээ асуудлын гол нь ганц нэг гишүүнд бус, зарим газ­рын гаргасан шийдвэрээс ул­баатай гэдэг нь барим­таас тодхон харагдаж байна.

Засгийн газар энэ оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил” болгон зарласан. Энэ хү­­рээнд хэрэгжүүлэх арга хэм­­жээнийхээ төлөвлөгөөг мөн баталсан билээ. Уг тө­лөв­­лөгөөнд “Бүрэнхааны фос­­форитын ордыг эдийн зас­гийн эргэлтэд оруулахтай хол­богдсон үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тусгай зөв­шөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх, энэ та­лаарх санал дүгнэлтийг Зас­гийн газар, Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлд танил­цуулна” хэмээн тусгасан байдаг. Энэ ажлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2009 оноос 2010 оны хоёдугаар улиралд багтаан гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Салбарын яам ч хүлээсэн үүргээ сайн бие­лүүлж, холбогдох бүхий л судалгааг хийсэн юм байх. Тод­руулбал, Үндэсний хөг­жил, шинэтгэлийн хороо энэ салбарын эрдэмтэдтэй хамт­ран Техник, эдийн засгийн үн­дэслэл /ТЭЗҮ/ хүртэл бо­ловсруулж амжсан байна билээ. Саяхнаас энэ ажлаа үр дүнтэй болсныг нотлохын тулд “Бүрэнхааны ордыг ашиг­лахад байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй” гэсэн мэдээлэл үе үе цацах боллоо. Тэр ч бүү хэл, “Фосфорит олбор­лохгүйгээр зэс хай­луулах үйлдвэр байгуулах бо­ломжгүй” гэсэн пиар хийх болов. Зарим эрдэмтэн “Зэ­сийн баяжмалыг церо метал­лын аргаар хайлуулахад хү­хэрт хий ялгардаг. Энэ хийг усанд уусгаад хүхрийн хүчил болгодог. Хүхрийн хүчил нь маш аюултай хортой бодис учраас үүнийг номхруулахын тул фосфоритын баяжмалаар боловсруулж бордоо болго­хоос өөр гарцгүй” хэмээн ярьж байна. Гэхдээ үүнээс өөр гарцгүй гэдэг нь арай үнэм­шилгүй зүйл. Фосфорит ашиг­лахгүйгээр зэсээ хайлуулдаг үйлдвэр технологи өндөр хөгж­сөн оронд бишгүй бий. Гагц­хүү зарим байгууллага энэ ордыг ашиглахаар улайрч байгаа учраас л олон нийтэд “Аргагүйн эрхэнд ашиглахаар болсон юм байна” гэсэн ойлголт төрүүлэхийн тулд хийж байгаа ажил. Монгол Улс Оюутолгой, Тавантолгой хоёроос бусад стратегийн ор­доо эдийн засгийн эргэлтэд оруулах талаар дорвитой ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Энэ утгаараа гурав дахь том ордын ТЭЗҮ-ийг боловсруулсан нь сайн хэрэг. ТЭЗҮ нь ч нэ­лээд сайн болсон байна билээ. Бүрэнхааны ордыг 200 сая тонн фосфоритын хүд­рийн нөөцтэй гэдэг. Эр­дэмтдийн хийсэн ТЭЗҮ-ээр ол­борлох үйлдвэр байгуулсан тохиолдолд жилд гурван сая тонн хүдэр олборлоод 1.5 сая тонн 30 хувийн агуулгатай фосфоритын баяжмал үйлд­вэрлэх аж. Баяжуулах үйлдвэрт нь 3000 орчим хүн ажиллана. Тэдний 2700 нь үйлдвэрийн байнгын ажилчин байх гэнэ. Үйлдвэр барихад 152 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт шаард­лагатай. Энэ хөрөнгийг шийд­чихвэл хоёр жилийн до­тор үйлдвэрээ бариад ашиг­лалтад оруулна. Харин гу­равхан жилийн дотор дээрх зардлаа нөхөх боломжтой гээд байгаа. Дэлхийн зах зээл дээр боловсруулсан фос­фо­ритын бордоо тонн нь 500 ам.долларын үнэтэй байгаа учраас зардлаа ийм богино хугацаанд нөхнө хэмээн тооцжээ. Эдийн засгийн үр өгөө­жийг нь харвал үүнээс сай­хан зүйл гэж байхгүй мэт. Харамсалтай нь, дэлхий нийтээрээ экологийн аюул дагуулах уул уурхайн үйлд­вэр­лэлээс эмээж байхад тех­нологийн хөгжлөөр тө­­дий л дээд түвшинд хү­рээ­­гүй байгаа манайх фос­форитын олборлолтыг ямар ч эрсдэлгүй хийж чадах эсэх нь анхаарал татаж бай­на. Үүнээс гадна Асгат, Тө­­мөртэй, Цагаан суварга гээд стратегийн орд зөндөө бай­­хад заавал Хөвсгөлийг хөвөөлсөн Бүрэнхааны ор­дыг хөндөх гээд байгаа нь сонин. Мөн фосфоритыг байгаль орчинд хоргүйгээр олборлох технологи дэл­хийд одоохондоо нэвтэрч ам­жаагүй гэдгийг олон улсын эрдэмтэд тайлбарлаж байхад зарим газар Бүрэнхааны ордыг 2012 он гэхэд химийн үйлдвэрлэл болтол нь хөгжүүлнэ гээд байдаг. Түүхий нүүрсний ор­дуудаа хүртэл өөрсдөө ашиг­лаж чадахгүй олон ул­сын компаниудын дунд тен­дер зарладаг хэрнээ байгаль орчин, хүн, амьтанд онц их хэмжээний хохирол учруулж болохуйц эрсдэл дагуулдаг фосфоритын ордыг өөрсдөө ашиглана хэмээн том дуу­гарч байна. Хөвсгөлийн ир­­гэд төдийгүй олон нийт энэ асуудалд туйлын эмзэг хан­­даж, эсэргүүцэж байгаа. Бүрэнхааны ор­доор оролдох бүрэн эрх хэн нэгэнд байдаг юм гэхэд Монголд одоо­хондоо фосфоритын орд ашиг­лах бүрэн хэмжээний дад­лага туршлага, техник техно­логи байхгүй гэдгээ хү­лээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. ТЭЗҮ боловсруулсан ажлын хэс­гийнхэн болон Ашигт малт­малын газрынхан “Бидний сонгосон нойтон тэсэлгээний ар­гаар фосфорит олборлох то­хиолдолд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй” гээд байгаа. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Бүрэнхааны ордод байгаль орчны нэгдсэн үнэлгээ хий­гээгүй. Одоохондоо олборлолт явуулахад эрсдэлтэй бо­лон эрсдэлгүй эсэхийг тог­тоо­гоогүй” гэж байсан. Тэгэхээр тэд­ний “Аюулгүй” гэдэг үгэнд итгэж болохгүй гэсэн үг. Угаасаа фосфорит нь усыг “үхүү­лэх” шидтэй эд гэдэг. Өөр өч төчнөөн баялаг байсаар атал хамгийн аюултайг нь сонгож аваад ухаж төнхөх гээд байж болох уу. Ядаж л ураны ордуудаа эхлээд ухсан нь хамаагүй дээр баймаар. Яагаад гэвэл ураныг хүдэр хэлбэрээр нь олборлоход ямар ч эрсдэл байдаггүй. Харин бо­ловсруулахад л өндөр тех­нологи шаарддаг шүү дээ. Засгийн газар хэлсэндээ хүрдэг байх нь муу зүйл биш. Гэхдээ хэлсэндээ хүрэхээс илүү хий­сэн ажлын эцсийн эцэст үр дүн чухал гэдэг нь хэнд ч ойл­гомжтой. Харин бусармаг явдалтнуудын гай­гаар Монголын төдийгүй дэл­­хийн цэвэр усны ундрага, нөөц болсон далай ээжээ хор­лочихвол яана.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж