
Giorgio Armani “Хятад бол том зах зээл. Энэхүү том зах зээлд бид Emporio Armani онлайн дэлгүүрээ нээж хөл нийлж байна” хэмээжээ. Хятад интернэт хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг ба 420 сая орчим хэрэглэгтэй ба өнгөрсөн жилд 29 тэрбум еврогийн худалдааг интернэтээр хийсэн байна.
Америкийн томоохон брэнд болох Gap энэ сарын эхээр Хятадад онлайн дэлгүүрээ нээсэн ба Apple ч мөн онлайн дэлгүүрээ нээгээд байгаа юм. Ийнхүү дэлхийн томоохон брэндүүд Хятадын интернэт дээр суурилсан томоохон зах зээлд ар араасаа орж ирцгээж байгаа ба ирэх он гэхэд интернэтээр явуулсан худалдааны дүн өнгөрсөн оныхоос хоёр дахин их гарна хэмээн эдийн засагчид тооцоолоод байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, Италийн Armani групп нь таван мянга гаруй ажилтантай, 13 үйлдвэртэй, 46 оронд 609 дэлгүүртэй юм.