Шинжилгээгүй мал нядалж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Шинжилгээгүй мал нядалж байжээ

Хот дотор гарал үүслийн бичиггүй олон тооны мал нядалж байсан тохиолдол гарчээ. Өнгөрөгч бямба гаригт Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах Тайны хоёрдугаар гудамжны … тоот хашаанд  олон тооны мал нядалж байна гэж иргэдээс мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, хорооны Засаг дарга болон хэсгийн байцаагч нар газар дээр нь очиж шалгажээ. Тэднийг очиход 250 гаруй тооны бог мал нядалж байсныг зогсоож, нядлаагүй үлдсэн 90 малыг “Эмээлт”  тосгоны түүхий эдийн зах руу гаргуулжээ. Харин нядалсан малын мах, арьс, дайвар бүтээгдэхүүнээс шинжилгээ авч хариу гартал зарж борлуулахгүй байх үүрэг өгсөн байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж