Caganer хэмээх хvн дvрст бяцхан баримлууд 30 фото

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Caganer хэмээх хvн дvрст бяцхан баримлууд 30 фото

Каталон
болон тvvнтэй хил залган орших каталан соёл тvгсэн Андорра улс, Испани,
Португал, Итали улсуудын зарим хэсэгт сaganer хэмээн нэрлэдэг бяцхан
баримал тvгээмэл байдаг. "Морь харж байгаа" буюу хvндэрч байгаа явцыг
илэрхийлэн харуулсан энэ баримал дээрх улсуудын зул сарын баярын хуучны
уламжлалд хамаардаг аж. Caganer-ын vvслийн тухай мэдээ баримт байдаггvй ч
гэсэн 17-р зуунаас хойш єнєєг хvртэл хадгалагдан vлдсэн урт настай
уламжлал юм. Хvндэрч байгаа хvнийг дvрсэлсэн энэ бяцхан баримал дараах
утга агуулгыг хадгалдаг байна. Yvнд: Уламжлал, хошигнол, хєгжилтэй
тоглоом, хvний єтгєн нь газар дэлхийд бордоо болдог гэсэн санаа энэ нь
дотроо тєрєлтийг илэрхийлдэг байна. Мєн хvн алдар нэр, зэрэг зиндаа, нас
хvйс харгалзахгvйгээр баадаг зэрэг утга санааг илэрхийлдэг. Дээр vеийн
caganer-ууд улаан малгайтай тариачин эр бааж байгаа дvртэй байсан бол
одоо улс тєр, урлаг соёл, спортын янз бvрийн алдартнууд, тvvхэн
хvмvvсийн тєрх бvхий caganer-ууд элбэг байдаг болжээ. Билэгдлийн хувьд
зул сарын баярын єдрvvдээр caganer-ыг гэр болон ажлынхаа байранд
байрлуулах, хэн нэгнээс хvлээн авах зэргийг бvтэн жилдээ амжилтаар
дvvрэн байна гэдэг байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж