Б.Хурц өмгөөлөгчдөө найдаж байна | News.MN

Б.Хурц өмгөөлөгчдөө найдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Б.Хурц өмгөөлөгчдөө найдаж байна

ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай Лондонгийн хорих ангид  дөрөв дэх шүүх хурлын өмнө уулзахдаа өмгөөлөгч болон ажлын хэсгийнхэнд нэлээд найдвар тавьж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр биеийн байдал сайн харин хүлээлт үүссэн болохоор сэтгэл санаа тогтворгүй байна гэж хөөрөлдсөн байна. Уг уулзалт хуулийн дагуу болжээ. Монгол Улсын иргэн Б.Хурцыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдгээр буруутгасан шүүх хурал Лондонд ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болох юм. Өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хурал болж харин дөрөв дэх нь  товлогдсон цагтаа эхлээгүй. Учир нь манай талаас дипломат халдашгүй эрхтэй Б.Хурцыг Лондонгийн эрх бүхий албанынхан баривчилсан нь хуульд нийцсэн шийдвэр байсан эсэхийг дахин нягталж үзэх шаардлагатай хэмээн  шүүх бүрэлдэхүүн үзсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж