“Harry Potter” хоёр дахь удаагаа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Harry Potter” хоёр дахь удаагаа тэргүүллээ

Үзэгчдийг байлдан дагуулсан Harry хүүгийн адал явдлыг өгүүлдэг тус киноны шинэ анги box office-т хоёр дахь долоо хоногтоо хаанчлалаа тогтоож байна. Сүүлийн анги нь хоёр бүлэгтэйгээр хийгдэж байгаа ба үүний эхнийнх нь болох "Harry Potter and the Deathly Hallows: Part 1" ийнхүү өнгөрсөн долоо хоногт 50 сая ам.доллар, харин нээлтээ хийснээс хойш 10 хоногын дотор нийтдээ 220,4 саяын ашиг олоод байна. 

Харин шилдэг 10 киноны хоёрдугаар байрт мюзикл хэлбэрийн анимейшн хүүхэлдэйн кино болох "Tangled" 49,1 сая ам.долларын орлогоор бичигджээ. Энэхүү кино энэ сарын 24-нд нээлтээ хийсэн ба Walt Disney-гийн ашгийг нэлээд хувиар нэмэгдүүлэх магадлалтай хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна. Тус киноны гүнжийн дүрд Мэнди Мур дуу оруулсан бөгөөд нийтдээ 69 саяын ашиг олоод байна.

Инээдмийн адал явдалт, анимейшн кино болох "Megamind" гуравдугаар оржээ. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой энэхүү инээдмийн кино нээлтээ хийснээс хойш нийтдээ 136,3 сая ам.долларын ашиг олоод байгаа юм.

1. "Harry Potter and the Deathly Hallows: Part 1," $50.3 сая
2. "Tangled," $49.1 сая
3. "Megamind," $12.9 сая
4. "Burlesque," $11.8 сая
5. "Unstoppable," $11.75 сая
6. "Love & Other Drugs," $9.9 сая
7. "Faster," $8.7 сая
8. "Due Date," $7.3 сая
9. "The Next Three Days," $4.8 сая
10. "Morning Glory," $4 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж