Аристотель (МТӨ 384-322)
Никомокос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж,
тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтой эцэг
нь III Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикийн анагаах
ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд
шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж
Платоны сургуульд суралцжээ.

Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд
ажилласан, харин философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр
ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос
дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон
авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ.
II.Филиппос Македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг
хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон
байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр
Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж
явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик
сургууль гэж нэрлэцгээсэн аж. Македонын Александрыг 323 онд нас
нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал
дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.
Үргэлжлэл