Хил дамнасан гурван дархан газрыг байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хил дамнасан гурван дархан газрыг байгуулна

ОХУ-ын
улсын Эрдэс баялаг ба экологийн сайд Юрий Трутнев Монголын Эрдэс баялаг
ба эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригтой уул­зан хил дамнасан дархан
газруудыг бай­гуулах талаар ярилцлаа гэж Оросын Эрдэс баял­гийн яамны
хэвлэлийн мэдээнд дурьдсан байв.

“Орос Монголын хооронд хил
дамжсан “Увс нуурын хотгор” байгалийн дархан газар байгуулах гэрээнд
Орос, Монголын хооронд гарын үсэг зурах тухай Засгийн газрын шийдвэрийн
төсөл нь ОХУ-ын гүйцэтгэх засаглалын албадтай  тохиролцох хэмжээнд
байгаа” хэмээн яамны баасан гаригийн мэдээнд өгүүлсэн байлаа. Үүнээс
гадна Оросын “Тункинский” гэх үндэсний дархан  газар ба Монголын
“Хөвсгөл” дархан газрын баазууд дээр мөн Оросын Сохондинскийн дархан
газар ба Монголын “Онон-Балжийн” дархан гаруудад үндэслэсэн хоёр их
дархан газрыг байгуулах тухай талууд ярилцсан байна. Тэднийг байгуулах
нь 2006-2010 онуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан байгаа ажээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж