Арваннэгдүгээр сарын 29

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 29

Арваннэгдүгээр сарын 29-ний баяр

Албани чөлөөлөгдсөний баяр

Дэлхийн II дайны үеэр Албанийг фашист Итали, 1944 оны есдүгээр сарын 11-нээс фашист Герман эзэлсэн байлаа. Немцүүд тэндээс холбоотны цэрэг Югославт нэвтрэхийг хаах гэсэн байжээ. Албанийн коммунистуудын лидер Э.Хожагийн толгойлсон партизаны арми 1944 оны арваннэгдүгээр сарын 28-нд Шкодер хотыг чөлөөлсөн ба дараагийн өдөр нь Албани булаан эзлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байв. Коммунистууд улаан армитай холбогдсон нь тэднийг засгийн эрх авахад нь тус болсон юм. Ардчилсан нам 1992 онд засгийн эрх авснаас хойш чөлөөлөлтийн өдрийг, тусгаар тогтнолын өдөртэй хамт 28-нд тэмдэглэж байгаад 1997 онд арваннэгдүгээр сарын 29-нд болгон хойшлуулжээ. Гэвч энэ баярын яг нарийн тогтоогдсон өдрийн талаар өнөөг хүртэл маргаантай байна.

Өдрийн ишлэл

Үзэсгэлэнт гэгдэх IV Филиппын үхэл. Францын дундад зууны номын зураг

“Хамба Климент, рыцарь Нагоре, хаан Филипп, жил ч бололгүй би та нарыг Бурхны шүүхэд дуудна”
(Тамплиеруудын нууц бүлгэмийн магистр Жак де Молегийн цаазын тавцнаас 1314 оны гуравдугаар сард хэлсэн хараалаас)
Ромын хамба V Климент ба хааны коадьютор Гийом Ногаре хоёр удалгүйхэн нас барсан бөгөөд хараал хийлгэсэн гурвын сүүлчийн хүн Францын хаан Үзэсгэлэнт гэгдэх IV Филипп ан хийж яваад мориноос унан 1314 оны энэ өдөр өөд болжээ.

Үйл явдал

Ли Сон Ге нийслэлээ Сөүлд шилжүүлэв

1394 он: Корёгийн бараг  500 жилийн удмыг зайлуулаад 1910 он хүртэл улсыг захирсан Лигийн удмыг үндэслэгч  Солонгосын нэрт жанжин Ли Сон Ге шуурхай шинэчлэлийн арга хэмжээнийхээ хүрээнд нийслэлээ эртний Кэгёнаас (өнөөгийн Кэсон) Сөүл гэх жижиг хотхонд нүүлгэн шилжүүлжээ. Тэгээд Корё гэж өмнөх удмын хааны нэрлэж байсан улсдаа Чосон гэсэн эртний нэрийг нь өгөв. Тэр нэр нь “Өглөөний сэрүүний орон” гэсэн утгатай.
Николай Пржевальскийн Төв Азид хийсэн анхны аялал эхлэв

Каракола дахь Прежевальскийн булшны хөшөө

1870 он: Николай Пржевальскийн аян Зүүн Сибирийн томилгооноос эхэлжээ. Тэрээр дөрвөн жилийн турш Уссури мөрний газрын зургийг хийж, цаг уурын ажиглалтыг бүртгэсэн байв. Томилолтын дараа түүний Монгол ба Хойд Түвдэд хийх аянд нь саадгүй болсон байв.  Тийшээ тэрээр 1876 онд жолоо залсан ба европчуудаас хамгийн анх Лоб нуур хүрсэн хүн болов. Тэнд Алтан таг нурууг анхлан нээсэн байна. Ингээд Түвдийн тэгш өндөрлөгийн эхлэлийг яг тогтоожээ. Энэ удаа цааш нэвтэрч чадаагүй ч гурван жилийн дараа Түвдийн тэгш өндөрлөгт хүрч Хөх ба Шар мөрний сав газрын үнэтэй судалгааг хийсэн байна.

Тэрээр газрын зурагт өмнө нь тэмдэглэгдээгүй байсан Колумба нурууг оруулан Москвагийн нуруу гэж нэрлэсэн байв. Нэг оргилыг нь Кремль гэжээ. Хожим энэ нуруунд түүний нэрийг мөнхжүүлсэн уул гарч ирсэн юм.

Тэрээр Пржевальскийн гэсэн тодотголтой зэрлэг адуу, зэрлэг тэмээ ба Түвдийн баавгайн тухай бичлэг хийсэн байв. 1888 онд Пржевальский Лхас хүрэхээр Түвдийн зүг гараад арваннэгдүгээр сарын 1-нд Иссык-Куль нуурын эрэгт хижиг өвчний улмаас нас баржээ. Үхэхийн өмнө тэрээр тэнд ёслолын бүрэн хувцастайгаа нутаглуулахыг гэрээсэлсэн юм. Түүнийг нутаглуулсан Караколад булшинд нь хүртэл хадан цохионд аяллынх нь тоогоор арван шатыг ухан хийжээ.
Фашистууд партизан эмэгтэй Зоя Космодемьяскаяг цаазалжээ.

1941 он:
Эх орны дайны үеэр 19 настай Зоя Космодемьянская сайн дураараа Можайскийн чиглэлд Баруун фронтын даалгавраар үйл ажиллагаа явуулж байсан партизаны тусгай отрядад аравдугаар сард нь элсэн оржээ. Москвагийн Петрищево тосгонд тэрээр дайснуудынхаа эзлээд байсан хэд хэдэн байшинг шатаасан ба хоёр өдрийн дараа дахин шатаах үйлдэл хийх гэж яваад фашистуудад баригдсан байлаа.

Түүнийг харигслан байцаасан ч тэрээр цэргийн нууцаа алдаагүй бөгөөд нэрээ ч хэлээгүй байв. 1941 оны арваннэгдүгээр сарын 29-ны үд дунд тэр бүсгүйг фашистууд дүүжлэн цаазалжээ. Гэрч нарын яриагаар цаазлах үеэр нь туун авчирсан цөөн хэдэн тариачдын өмнө фашистуудад тэр бүсгүй хандан “Хичнээн ч дүүжилсэн бид бүгдийг барахгүй. Бид 170 сая. Миний төлөө манай нөхөдүүд та нараас өшөөг минь авах болно” гэж хэлсэн байв. Тэр үг нь Зөвлөлт даяар танил дотно болсон билээ.

Энэ гавьяаных нь төлөө Нөхөдүүд Нөхөдүүд Нөхөдүүд 1942 оны хоёрдугаар сарын 16-нд Зөвлөлтийн баатар цол олгожээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж