Т.Баясгалан Амайгийн найз гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Т.Баясгалан Амайгийн найз гэнэ

Дэлхийг тойрон аялаад зургаан сарын өмнө эх орондоо ирсэн “Монгол бадарчин” Амай аяллынхаа үед тохиолдсон хамгийн сонирхолтой сэдвүүдээ нэгтгэн ном бичжээ. Түүний туурвисан “Гайхамшигт ертөнц” номын нээлт өнгөрсөн бямба гаригт  “Inter nom” номын их дэлгүүрт болсон бол орой нь Амай хүлээн авалт хийн, номынхоо баярыг дотны хүмүүстэйгээ хуваалцжээ. Амай хүлээн авалтынхаа зургаас өөрийнхөө блогт аль хэдийнэ оруулсан байна. Зургуудаас нь харахад, “Монгол бадарчин” маань өөрөө номын хуримандаа монгол дээлээр гангарч, ихэнх зочид нь бас монгол дээлээр гоёжээ. Өөрийнх нь үеийн залуус голдуу энэ үдэшлэгт цуглах болов уу гэж бодсон чинь харин ч эсрэгээрээ их төлөв даруу, нас тогтсон хүмүүс Амайгийн номын баярт уригдсан юм байна. Тэдний дундаас дуучин Т.Баясгалангийн зургийг онцолж байна. Кёкүшюзан Д.Батбаяртай гэр бүл болж, үрийн зулай үнэрлэснээсээ хойш олны нүдэнд тэр бүр харагдахаа больсон дуучин бүсгүй Амайгийн номын хуриманд ингэж гангаран очжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж