Хамгийн том онгоц тээгчээр Пхеньяныг айлгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Хамгийн том онгоц тээгчээр Пхеньяныг айлгаж байна

Өмнөд Солонгос сануулгагүйгээр довтлохоор шийдсэн учир Хойд Солонгостой сөргөлдсөний дараа тэдэнд шинэ Батлан хамгаалахын сайд хэрэгтэй болов. Өнгөрсөн ням гаригт АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургууль Шар тэнгист эхэллээ

БНАСАУ хоёр дахь ба гурав дахь их бууны цохилтоо Өмнөд Солонгосын нутагт хийхэд бэлэн байна гэж санууллаа. Энэ үеэр Сөүл нэмэлт хүчнээ хил рүү илгээн цэргийн үзэл баримтлалаа өөрчилж байна. Хэрэв өмнө нь Сөүл Хойд Солонгостой сөргөлдөөн гаргахаас аль болохоор зайлс хийж байсан бол одоо хойш тавилгүйгээр шуурхай довтолгоо хийхэд бэлэн
болж байна.

Энэ баасан гаригт Ёнпхёндо аралд сонсогдсон их бууны дуу нь Хойд Солонгосын шинэ довтолгоон биш тэдний нутагтаа хийж байсан цэргийн сургуулилттай холбоотой гэж Өмнөд Солонгос мэдээлж бай­на. Өмнө нь өмнөдийнхөн Америк­чуудтай хийх хээрийн сур­гуулил­таас татгалзахгүй байгаа нь Солонгосын хойгийг дайны эрмэгт авчирлаа гэж Пхеньян мэдэгдсэн байлаа. Өмнө­дийнхөн цэргийн ихээхэн турш­лагатай, америкчуудтай сайн хол­боо­той Батлан хамгаалахын шинэ сайддаа  найдлага тавьж байна.

Өмнө нь Хойд Солонгосын Ёнпхёндо аралд Хойд Солонгосын зүгээс их буун дуу нүргэлж, уг аралд зургаан сум тэсэрсэн гэх мэдээг Өмнөд Солонгосын армийн ко­мандлал гаргасан байв. Гэвч тэд энэ хэр­гийг Пхеньяны өөрийн нутагт хийсэн сургуулилалт гэж үзжээ. Дараа нь армийн төлөөлөгч Ли Бун-Во хэлэхдээ их бууны сум уна­сан гэх ул мөр аралд байхгүй гэв.

«БНАСАУ-ын арми  хоёр дахь ба гурав дахь их бууны хариу цохилтоо Өмнөд Солонгост хийхэд бэлэн» гэсэн жанжин штабын даргынхаа үгийг Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжлуулсан нь довтолгоог хий­сэн цэргийн бааздаа тус орны лидер Ким Чен Ир залгамжлагч хүүгийнхээ хамт ирсэнтэй зэрэгцэн гарсан юм.

Гэр бүлийн айлчлал

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын Ёнпхёндо арлыг буудсан их бууны ангид Ким Чен Ир өөрийн залгамжлагч хүү Ким Чен Ынын хамт очсон байна. Хойд Солонгосын удирдлага орон нутгийн командлалтай юу ярьсан нь нууц ч Пхеньян өөрийн довтолгоог зөв гэж үзэж байгаа нь эндээс харагдав.

Өмнөд Солонгосын хээрийн сур­гуулилтын үеэр пуужингаар далайд буудлага хийсний дараа Ёнпхёндо арлыг Хойд Солонгос буудаж, тэнгисийн хоёр явган цэрэг, хоёр энгийн хүнийг хөнөөн 12 гаруй хүнийг шархдуулсан билээ. Мөн 70 орчим байшинг сүйтгэн ойн түймрийг гаргасан байлаа.

Joongang Daily сонины мэдээ­гээр довтолгооны өмнөхөн Ким хүү­гийнхээ хамт гал нээсэн их бууны анги байдаг Хойд Солонгосын дөрөвдүгээр корпусын командлагч генерал Ким Кйок Сыктай ярилцсан байв. Сонин их бууны довтолгоо хийх тушаалыг Ким Чен Ир өөрөө өгсөн гэж таамаглаж байна.Үүсч болох дайны хариуцлагыг Хойд Солонгос Сөүл ба Вашингтонд урьдчилан өгөөд байна.

Энэ цагаар Өмнөд Солонгос ба АНУ төлөвлөснөөсөө татгалзахгүй гэдгээ харуулахаар хичээж байна. Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн командлагч генерал Уолтер Шарп эв нэгдлээ харуулан баасан гаригт Ёнпхёндо аралд очих ёстой байв. Их буун дуу дахин гарсны дараа тэрээр тэнд болсон эсэх талаар мэдээлэл байхгүй.

Үзэл баримтлал өөрчлөгдлөө

Хойд Солонгосын их буучдын ха­раанд байгаа таван аралдаа Сөул хүчээ зузаатгаж байна. Сөргөл­дөөнийг даамжруулахгүй байх олон улсын уриалга байгаа ч Өмнөдийн ерөнхийлөгч аажмаар сөргөлдөөнд шилжих замыг барьж байна. Өнөө­гийн нөхцөл байдалд хэтэрхий зөөлөн цэргийн үзэл баримтлалаа Сөүл өөрчлөхөөр шийдээд бай­гаа юм. Өмнөд Солонгосын кон­сер­­ватив депутатууд Ли Мен Бакийн захиргааг огт юм хийхгүй байна гэж шүүмжилсэн юм. Ту­хайлбал, консерватив депутат Ю Сен Мин Батлан хамгаалахын сайд Ким Тхэ Ентой 24-ний өдөр ярилцахдаа “ Засаглалын хийж байгаа ажил нь зөвхөн яриа, “БНАСАУ-д довтолгоонд нь хатуу ха­риу өгнө” эсвэл “сөргөлдөөний даамжруулахгүйгээр Хойд Солон­гост хатуу хариулна” гэх мэтийн яриа нь сөргөлдөөн гарчихаад бай­хад хэнд хэрэгтэй юм бэ?” гэж байв.

Ли Мен Бак энэ шүүмжлэлийг хүлээн авахаар шийдсэн бололтой, 25-ны өдөр Ким Тхэ Ены огцрох өргөдлийг нь хүлээн авлаа. Сайд эрх баригч “Ханнара” намын зүгээс ч их шүүмжлэл сонссон юм.

Засгийн газар нь БНАСАУ-ын довтолгоонд тусгай үйл ажил­лагааны баримтлалыг боловсруулж байна. Хойд Солонгосын зэвсэгт хүчин ямар зэвсгээр, ямар байнд довтлохоос хамааран тэр баримтлал хэд хэдэн аюулын төвшинд хувааг­дах гэнэ. Түүнийхээ дагуу Өмнөд Солонгос өөрийн цохилтыг өгч байх юм.

Хэрэв Хойд Солонгос довтол­гоогоо давтвал түүнийг хариуцах шинэ хүн энэ баасан гаригт тодров. Ерөнхийлөгч Ли Мен Бак Батлан хамгаалахын сайдаар өөрийн аюул­гүй байдлын зөвлөх Ли Хи Воныг томилов. Тэрээр цэргийн ажиллагааны ихээхэн туршлагатай, томоохон түнш АНУ-тай холбоог тохооход чухал хүн гэнэ.

Сөргөлдөөний зэвсэглэлийн талаар

БНАСАУ-ын арми ойролцоогоор 1,2 сая  хүний бие бүрэлдэхүүнтэй. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээ­гээр сөргөлдөөн гарахаар бүсэд 27 км-ын тусгалтай 130 мм-ийн найман их буу мөн төдий тооны 12 км-ын тусгалтай зенитийн 76,2 мм-ийн их бууны цогцолборыг байрлуулсан байна. Томоохон боомт Хэчу хо­тын ойролцоо 152 мм-ийн гаубиц их бууны 100 орчим нэг­жийг өнгөрсөн жилд татан авчирчээ.

Гадаадын зарим шинжээчид ком­мунист  дэглэм нь төсөөлөгдөж бай­гаагаас хүчтэй гэж байгаа. Оросын геополитикийн Академийн дэд ерөнхийлөгч Константин Сивковын хэлж байгаагаар Хойд Солонгосын армид 300 км-ын тусгалтай шуур­хай тактикийн пуужингийн 30 харвагч, 25 км-ийн тусгалтай такти­кийн пуужингийн 24 харвагч ба 3,5 мянган танк, 10 мянга орчим их буу мөн төдий тооны зенитийн пуужингийн гар харвагч, 590 орчим байлдааны нисэх онгоц байгаа ажээ. “Бүх техник нь хуучин, Зөвлөлтийн үйлдвэрлэлийн 1950-1960-аад оны зэвсэг. Өнөөг хүртэл зэвсэглэлд нь Т-34 танк МиГ-17 онгоц байгаа” гэдэгт Сивков итгэлтэй байна.

Хойд Солонгосын тэнгисийн цэр­гийн хүчин нь 1960-аад оны үеийн Зөвлөлтийн 21 шумбагч, 32 бичил шумбагч, гурван фрегат, гурван десантын бага хөлөг, жараад оны 34 ширхэг пуужинт катер ба 1940-1950-иад оны 125 ширхэг катеруудтай гэнэ.
Өмнөд Солонгосын арми нь ба­раг бүх үзүүлэлтээр хойд хөршөөсөө давдаг. Зэвсэг хүчин нь хүний тоогоор хоёр дахин бага ч (700 мянга орчим) зэвсэглэлийнхээ тоогоор дэлхийн шилдэг армиудын нэг гэгддэг. Өмнөд Солонгос цэр­гийн хамгийн том төсөвтэй (жилдээ 28,5 тэрбум ам.доллар),  15 орны тоонд тогтмол ордог. Америк, Европын шилдэг техникуудаас ху­далдан авч байдаг.

Шинжээчдийн үнэлгээгээр Өм­­­нөд Со­лон­гос нь пуужин зэвсэг­тэй 10 эсминец, 10 фрегат, 28 кор­вет, десантын 10 хөлөг ба 1970-аад оны сүүлчийн Германы үйлдвэрийн есөн дизель шумбагч онгоцтой. Хуурай газарт 10 мянган хуягт техник түүний тоонд 2130 танк, 2500 явган цэргийн хуягт машинтай. Агаарт орчин үеийн 700 онгоц, нисдэг тэрэгтэйгээс 300-400 нь орчин үеийн F-16, F-15, F-5 ба A-10 онгоцнууд юм.

Хуучирсан техниктэй, жилдээ зургаан тэрбум долларын да­руу­хан цэргийн зардалтай ч цөмийн зэвсэгтэй учраас БНАСАУ Өм­нөд хөршдөө том аюул юм. Амери­кийн тусгай албадын мэдээ­гээр Пхеньян 2-9 бөмбөг хийх цөмийн материалтай. Дайн гарлаа гэхэд Сөүлд АНУ тусална. Энэ нөхцөлд Хойд Солонгосыг  хүчтэй бөмбөгдөн эдийн засгийг нь сүй­рүүлэх бөгөөд дараа нь олон улсын хамтын нийгэмлэгийн оро­цоотойгоор түүнийг бууж өгөхөд шахна гэж шинжээч хэлж байна.

Энэ бүгдийн зэрэгцээ АНУ Хятадад шахалт үзүүлэн түүнийг Өмнөд Солонгосын талд татахыг хи­чээж байна. Ойрын үед Барак Оба­ма Хятадын даргатай утсаар ярил­цах гэнэ. Хятад өөрийн зүгээс Солон­го­сын хойгийг цөмийн зэвс­гээс ан­гижруулах зургаан талт гэ­рээг сэр­гээх хэрэгтэй гэж байгаа билээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж