“Улбар шар хувьсгалын” бэлгэдэл нас барав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Улбар шар хувьсгалын” бэлгэдэл нас барав

“Баба Параска” нэрээр алдаршсан “Улбар шар хувьсгалын бэлгэдлийн нэг гэгдэж байсан Прасковья Васильевна Королюк Украинд нас баржээ. Энэ тухай Украины Европын намаас тэр эмээгийн гэр орныхны мэдээнд тулгуурлан мэдээлсэн байна. Нас барсан шалтгаан ба хугацааг одоо тодруулж байгаа гэнэ. Тернополь мужийн саальчин байсан тэрээр 1939 онд төрсөн ба долоон жилийн боловсролтой. Майданд ирсэн Украинчуудын хамгийн тод томруун төлөөлөгч гэж УЕН-ын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгчийн 2004 оны сонгуулийн үеэр Прасковья Королюк төв ба баруун Украины хөдөө тосгоноор явж Виктор Ющенкогийн төлөө ухуулга хийж байсан юм. Ерөнхийлөгч түүнийг “улбар шар хувьсгалд” идэвхтэй оролцсон гэж “Вангийн хатан Ольгагийн” одонгийн гуравдугаар зэрэг болон улбар шар хувьсгалын “Хувьсгалын гварди” гэх хүндэт тэмдгээр шагнасан байв. Энэ жилийн сонгуульд Виктор Янукович ялсны дараа “баба Параска” дахиад л сөрөг хүчний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон байлаа.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж