П.Дашийн хэргийг прокурорт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэргийг прокурорт шилжүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт  үүсгэсэн  төрийн өмч хувьдаа завшсан гэдгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236.3, 273,3 148.3 зүйлчлсэн хэргийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газарт  шилжүүлжээ. Тэднийг улсын нөөц бүрдүүлэлт хийж улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулж зарим бараа материал, машин техникийг ямар ч тендергүй  авсан, холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хоёр жил сунжирсаны эцэст анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноож байв. Гэвч уг хэргийг хяналтын дээд шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар сураг тасарсан гэж хэлж болно. Тэгвэл энэ сараас П.Дашд холбогдох хэргийг шалгах ажиллагаа эрчимжсэн гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж