Төсвийн 32 хувийг халамжид зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Төсвийн 32 хувийг халамжид зарцуулна

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Зоригттой Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн талаар ярилцлаа.

-Монгол Улсын ирэх жилийн нэгдсэн төсөв ямар байдалтай гарсан бэ?

-2011 оны улсын нэгдсэн төсөв нэлээд тэлсэн төсөв болж гарлаа. Бараг 3,9 их наяд төгрөгт хүрч байна. Нийт төсвийн барагцаалбал 32 хувийг нийтийг хамарсан халамж, тэтгэлгийн арга хэмжээнд зарцуулах гэж байна. Энэ нь нэг их наяд гаруй төгрөг гэсэн үг. Ийм онцлог агуулсан төсөв боллоо. Тэр их хэмжээний мөнгийг үйлдвэржилт, жижиг, дунд үйлдвэр зэрэгт зарцуулах боломж бага байсан. Миний хувьд түүнд жаахан сэтгэл дундуур байгаа. Улс төрийн намуудын амласан амлалтын хүрээнд тараах мөнгөний нэг хэсгийг сая УИХ-ын тогтоолд тусгаж өглөө. Тэр мөнгийг иргэд бэлнээр нь авч болно. Эсвэл ах дүүс, нутаг нугаараа нийлээд бүтээн байгуулалтын ажил хийж ч болох юм. Жижиг, дунд үйлдвэр, хот орчноо тохижуулах, худаг ус гаргах, малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг олон зүйлд тэр мөнгөнөөс зарцуулах боломжийг тогтоолоор нээж өгч байгаа юм.

Ер нь ирэх оны төсвийг ха­рахад манай Төсвийн бо­лоод Сонгуулийн, Улс төрийн на­муудын тухай хуу­лийг яаралтай өөрчлөх шаард­лагатай болжээ.
Цаашдаа улсын орлого уул уурхайгаар дамжаад улам тэлж өсөх гэж байна. Түүнийгээ зөв зарцуулах дэглэм, хууль эрх зүйг тогтоохгүй бол буруу хандлага руу явчих вий гэсэн болгоомжлол харагдаж байна.

-Төсвийн алдагдал нэ­лээд өндөр байхаар гар­лаа. Эцсийн байдлаар хэ­дэн хувь болов?

-Хэлэлцүүлгийн явцад өс­­сөөр төсвийн алдаг­дал дотоо­дын нийт бүтээг­дэ­хүү­ний  9,9 орчим хувь ор­чим болж байна.

-Энэ хэд орчим төгрөг вэ?

-Нийтдээ 600 гаруй тэрбум төгрөг болох нь л дээ.

-Үүнийг хаанаас яаж нө­хөх вэ?

-Тавантолгойгоос авах урьд­чилгаагаар нэг хэсгийг нөх­нө. Сая бас ашигт малтмалын нөө­цийн татвар дээр нэмэлт төлбөр тавьчихлаа. Өсгөн нэ­мэг­дүүлсэн нөөцийн төлбөр гээд. Гол нь энэ хоёроос нөхнө гэж тооцсон.

-Иргэдийн нуруун дээр хэр ачаалал ирэх бол. Татварууд ямар байна?

-Иргэдийн зүгээс шүүмжлэл гаргаж санаа зовоогоод байсан хэдэн асуудлыг буцаасан. Гол нь автомашины татвар, онцгой албан татвар байсныг буцаалаа. Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2013 оноос эхэлж үйлчлэхээр болгож баталлаа. Өмнө нь  үл хөдлөх хөрөнгийн  үнэлгээний 0,6 хувиар татвар авдаг байсан. Хуулийн төсөлд үүний дээд хэмжээ хоёр хувь гэж орж ирснийг нэг хувь болголоо. 0,6-аас нэг ху­вийн хооронд хэлбэлзэнэ гэ­сэн үг. Аймаг, нийслэлийн Ир­гэ­­дийн Хурал байршил, зориу­лалтаар нь татвар тог­тоогоод явна. Мөн Улсын тэм­дэгтийн ху­раам­­жийн хуу­лийг шинэчилж батал­лаа. Мон­голд олон төрлийн ху­раам­­жийг хуульгүйгээр, яам, агент­лагийн шийдвэрээр ав­­даг байсныг энэ хуулиар цэг­цэлж 600 гаруй төрлийн ху­раам­­жийг нэг хууль болгож ба­тал­­сан. Иргэдэд ирэх ачаа­лал нь харьцангуй гайгүй бай­­гаа. Түүнээс 66 төрлийн ху­раамж иргэдтэй угаасаа хол­­боотой явсаар ирсэн. Онц­гой, байгаль орчин, ашигт малт­­мал, архи согтууруулах ун­­­даатай холбоотой хураам­жуу­­дыг нэмэгдүүлж төрөөс зо­хи­­цуулалт хийхээр суулгаж өглөө.

-УИХ-ын хаврын чуул­ганаас баталсан эдийн за­саг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиг­­лэлтэй ирэх жилийн улсын нэгдсэн төсөв хэр уялдаж өгсөн бэ?

-Үндсэн чиглэлтэй үндсэн­дээ уялдаж байгаа. Гэхдээ үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсан нэлээд арга хэмжээнд мөнгө хүрэлцэхгүй байна. Яагаад гэвэл нийгэм рүү хандсан халамжид нэг их наяд гаруй төгрөг явчихаж байгаа учраас үндсэн чиглэлд туссан арга хэмжээнүүдэд сэтгэлд хүртэл хөрөнгө сууж чадсангүй.

-Хөрөнгө оруулалтад хэр мөнгө тусгасан бэ?

-Хөрөнгө оруулалт өнгөрсөн жилийн төвшинд,  500 гаруй тэрбум төгрөгөөр хийгдэнэ. Энэ бол гол нь дэд бутэц, зам, эрчим хүчний салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалт байх юм. Мөн нэлээд олон тооны эмнэлэг, сургуулийг өр­гөт­гөнө, шинээр  барина. Гэх­дээ энэ салбарт мөнгө хүрэл­цээтэй биш байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд төрөлт их өссөн. Хүүхдийн тоо их нэмэгдэж байгаа. Сургууль, цэцэр­­лэгийн ачааллыг дий­лэ­­хээ болилоо. Ний нуугүй хэ­­лэ­­хэд түүнд хүрэлцэхүйц хэм­­жээний хөрөнгө төлөвлөж чад­­сангүй. Ердөө 2500 орчим суу­далтай сургууль шинээр бари­хаар боллоо. Гэтэл өнөө­дөр 20 мянган суудалтай сур­гууль хэрэгтэй байна шүү дээ. Тий­мэрхүү байдлаар л тусаад бай­на.

-Мөнгөний бодлогыг эцэс­­­­л­эж баталллаа. Инф­ля­цийг нэг оронтой тоонд ба­рина гэж байсан. Гэх­дээ ирэх жилийн төсвийн байд­л­аас харахад энэ хэм­­­жээнд барьж чадах нь уу?

-Яахав хоёр морь байна л даа. Нэг нь төсөв. Нө­гөө нь мөнгө. Үүнийг Монгол­бан­каар зохицуулж байна. Хоёр морийг хоёуланг нь сул тавьж болохгүй. Төсвөө бид нэлээд тэлчихлээ. Тиймээс Мөн­гөний бодлого, мөнгөний меха­низ­­мыг ашиглаж инфляцийг саа­руу­лах бодлого явуулъя гэж Мөн­гөний бодлогоо баталсан. Инф­ляцийг нэг оронтой тоонд ба­рих зорилт дэвшүүлж бай­гаа. Ямар байхыг амьдрал ха­руул­на.

-Цалин, тэтгэвэр, тэт­гэмж нэ­­мэг­дүүлэх талаар хой­тон­­­гийн төсөвт суул­га­сан уу?

-Өнгөрсөн аравдугаар са­раас эдгээрийг 30 хувиар нэм­­­сэн. Ирэх жилийн төсөвт ца­лин, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар суулгаж чадаагүй. Тийм боломж гарсангүй.

-Улс төрийн намуудын 2008 оны амлалтууд хү­лээг­дэж байгаа. Ард­чилсан намын иргэдэд тараах нэг сая төгрөгийн хувьцаа, Ардын намын 1,5 сая төгрөг бэлнээр өгөх гэсэн амлалтуудыг яаж хэрэгжүүлэх вэ?

-Ардчилсан намын ам­лал­тын хувьд ирэх оны эх­ний улиралд багтаагаад кор­по­рациа байгуулна. Тэгээд хувьцаагаа тараана. Монголын стратегийн ордуудын хувьцааг эзэмшдэг том корпорац байгуулаад иргэн бүрт хувьцаа тараах шийдвэрийг УИХ-аас тогтоол болгож гаргаж байна. Энэ хувьцааны ногдол ашиг зөвхөн 2012 оноор хяз­гаар­лагдахгүй. Цаашдаа стра­тегийн ордуудын олж бай­гаа ашгийн хэмжээгээр нийт хувьцаа эзэмшигч ард иргэд ногдол ашгаа аваад явах боломжийг нээж бай­гаа. Ардын намын 1,5 сая төг­рөгийн амлалтын хувьд 500 мянган төгрөгийг бэлнээр 2010, 2011, 2012 онд хуваарилж иргэдэд өгнө. Үлдсэн нэг сая төгрөгийн хувьд хууль гар­чихсан. Засгийн газар тооцоо, аргачлал, журмаа хийж байна. Өгөх хэлбэр нь тодорхой. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц, даатгал гэсэн хэлбэртэй. Эдгээрийг хэрэгжүүлэх меха­низм, журмыг боловсруулаад Засгийн газар удахгүй ярих юм байна лээ. Тэгээд УИХ-д танилцуулах байх.

-Төсвийн орлого, зар­ла­гын зөрүү нэлээд хол байна уу?

-Төсвийн тэлэлтээс болоод орлого, зарлагын зөрүү 600 гаруй тэрбум төгрөг болж байна. Урьд жилүүдэд төлөв­лөж байснаас төсвийн алдагдал 2011 онд том гарлаа. Төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ зөрж эхэлж байгаа. Ийм сөрөг гэх юм уу, шинж чанарыг агуулж байна.

-Түүнийг Дэлхийн банк, ОУВС, бусад донор бай­гууллагууд юу гэж үзэж байна?

-Шүүмжилж байгаа.

-Шүүмжлэлээс гарахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Түүнээс гарахын тулд Төс­вийн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулиа батал­чих­­сан. Цаана нь дээрх гурван том хуулийг шинэчилж байж л төс­вийн шинэчлэлийг иж бүр­нээр нь хийх байх.

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт хийвэл төсвийн ал­дагдлыг хумьж чадах бол?

-Одоо манай төсвийг тэ­лээд байгаа шалтгаан нь улс­төрчд­ийн амлалт, ма­жо­ри­тар тогтолцооны гажиг зэрэг бо­лоод байна. Аймаг, сум бол­гон руугаа гишүүд хө­рөн­гө мөнгө, төсөв татах гэж өр­­сөл­д­­дөг. Энэ бол сонгуулийн тог­толцооны нөлөө. Үүнийг за­саад пропорциональ юм уу, хо­ли­мог тогтолцоо болгочих юм бол улс орны хамгийн тул­гамд­­сан асуудлуудад хөрөнгө мөн­гө, төс­вийн эх үүсвэрийг төв­лө­рүү­лэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа.

-Ардчилсан намын бүл­гийн хувьд холимог тог­тол­цоон дээр тогтсон уу?

-Тэгсэн. Түүн дээрээ байгаа.

-Сонгуулийн хуулийн төс­лийг хэзээ ярьж эхлэх вэ. Хав­рын чуулганаас хойш­­луулаад багагүй хуга­цаа өнгөрлөө?

-Аль болохоор хурдан яри­на л гээд байгаа. Төсвөө батал­чихлаа. Шинэ оноос өмнө Сон­гуулийн хуулиа ярьж эхэлнэ гэж найдаж байна.

-Ирэх жил төсөвт тодот­гол орох  болов уу?

-Одоогоор бол яриагүй бай­на. Тухайн үедээ болох байх.
    

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж