Наанаа болохоор ард түмэнд нэг л их хайртай улсууд, эй базарвааниа. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг ярихаар, тэр нь ч болохгүй, энэ нь ч болохгүй, ингэвэл ч баларна, тэгвэл ч өнхрөөд уначихна гэх. Сайндаа та нар ингэж хайр зарлахгүй байгаа ш дээ, 2012 оны сонгуульд энэ муу сандлаа бодоод л. Чухамдаа бол хэн хөлсөө гаргасан, хэн ажил хийнэ түүнийг чамайг бол ална аа, чи юм бүтээж байна уу, татвараар дарамтална аа. Чи ажил хийхгүй өлсөж байна уу, чи зүгээр сууж байгаа юм уу эй хөөрхий чамайг харж үзнэ ээ. Ингэж Монгол Улсыг хөгжүүлдэг юм уу” гээд хэлээд авсан нь олон гишүүний цухлыг төрүүлээд авав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж түүнд хандан “З.Алтай гишүүн ээ, та хуулийн төслийг дэмжээд байгаа юм уу, эсвэл эсэргүүцээд байгаа юм уу, тэр нь чухал байна шүү дээ” гэв. Хилэн ихтэй байсан гишүүн цухалдахдаа “Улстөрийн янхан минь” дуугай бай гээд хэлээд авсан нь эцэстээ хоёулаа бухимдахад хүрч, Р.Гончигдорж гишүүн “Чи ч гудамжиндаа л улстөр хийх байждээ” гэсэн хатуухан хариу бариадхав.