Парламентаа амиа золислогчоос аврав | News.MN

Парламентаа амиа золислогчоос аврав

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Парламентаа амиа золислогчоос аврав

Пакистаны парламент. Фото ©AFP

Пакистаны эрх баригчид арваннэгдүгээр сарын 26-нд Исламабад хотод хийх гэж байсан хоёр аллагыг зогсоолоо гэж зарлав.

Орон нутгийн цагдаагийн ажилтнуудын яриагаар тэд баасан гаригийн мөргөлийн үеэр сүмд дэлбэрэлт үйлдэх гэж нэг этгээдийг мөн парламентын байранд халдах гэж байсан бололтой өөр нэг амиа золиослогчийг барьсан байна.

Хийх гэж байгаа террорын тухай мэдээллийг өмнө нь авсан байсан учир аюулгүйн алба өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байв. Цагдаа нар олны анхаарлыг таталгүйгээр чимээгүй ажилласан ба Өмнөд Вазирстаны талибуудтай холбоотой хоёр амиа золиослогчийг барьж чадлаа гэж Дотоод хэргийн сайд Рахман Малик  хэлжээ.
Террорист халдлага Пакистаны хувьд ховор үзэгдэл биш. Хамгийн сүүлчийн томоохон аллага энэ сарын 11-нд Карачи хотноо болж, 18 хүн алагдаж, зуу орчим хүн шархадсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж