Тамхичин хүмүүсээс дээрэмчид төрдөг

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Тамхичин хүмүүсээс дээрэмчид төрдөг

ФОТО: Worth1000.com

Жирэмсэн үедээ тамхи татаж байгаа эмэгтэйчүүд гэмт хэргийн хандлагатай хүүхэд төрүүлдэг гэж Харвардын эрдэмтэд тогтоосон байна.

Харвардын олон нийтийн Эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд тамхичин эмэгтэйчүүдийн хүүхдүүдийн асуудалд орооцолдох эрсдэл нь 31 хувьтай гэсэн байлаа. Тэр нь жирэмсэн үедээ 20 ба түүнээс илүү тамхи татдаг эмэгтэйчүүдэд хамаарна. Судалгааны дүнг 1959-1966 онуудын хооронд асуугдсан 3700 эмэгтэйчүүд ба түүнээс  30 жилийн дараа тэдний хүүхдүүдээс авсан мэдээлэлд тулгуурлан гаргажээ.

Тамхичин эмэгтэйчүүдийн хүүхдүүдийн дунд тамхи татдаг эмэгтэйчүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад гэмт хэрэгтэй орооцолдож байсан нь гурав дахин их байна. Төрсөн хүүхдүүдийн хүйс энд мөн л адилхан үзүүлэлттэй гарчээ. Мөн нийгмийн байдал ба санхүүгийн  асуудал ч мөн л адилхан үзүүлэлттэй байжээ. Британийн Эх барих ба эмэгтэйчүүдийн эмчийн  хаантны коллежийн дэд ерөнхийлөгч Жеймс Уолкер энэ мэдээллийг үзээд эмч нар тамхи татах муу зуршил хичнээн хортойг эмэгтэйчүүдэд тайлбарлаж жирэмсэн үед нь тамхиа хаяхад нь туслах ёстой гэсэн байна.

Эх сурвалж: Газета.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж