Аймшигт хэрэгт хэд хэдэн хvнийг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Аймшигт хэрэгт хэд хэдэн хvнийг сэжигтнээр татжээ

Нэг гэрт байсан есєн хvнийг яг л мал шиг нядалж орхиод цогцсыг нь гэртэй
нь шатаасан аймшигт хэрэг гараад даруй дєрєв хонолоо.

Энэ дєрвєн
єдєр хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэц, сайтын нvvрэнд
"Шатаж дууссан таван ханатай гэрийн харласан буйр", "Сонгинохайрхан
дvvргийн 6 дугаар хороо", "гэрийн эзэгтэй Баярмаа" "Сэжигтэн этгээд
Гансvх" гэх vг, єгvvлбэрvvд хєвєрсєєр…

Vнэн худал нь ч vл мэдэгдэх эдгээр мэдээллvvд дотор єєр хоорондоо зєрєх
олон зvйл багтжээ. Тухайлбал, "Амь насаа алдаад буй Баярмаа" хэмээн
"Єдрийн сонин"-д бичсэн байхад "Гэрийн эзэгтэй Баярмаа амьд vлджээ" гэж
єєр нэг сонинд єгvvлсэн байх юм. Тvvнчлэн “Гал гарах vед гэрийн эзэгтэй
эзгvй байсан", "Гал гарсных нь маргааш нь гэрийнхээ буйран дээр ирээд
уйлж байгаад явсан", "Сэжигтэн этгээд салсан нєхєр нь байж болзошгvй",
"Нєхєр нь нэг хvvхдийнхээ хамт амиа алдсан" гэх мэдээллvvд ар, араасаа
олон нийтэд тvгсээр. Хvний амь нас бvр есийн есєн хvний амьтай холбогдох
энэ хэргийн эргэн тойронд vргэлжлэх асуудлууд цуварсаар байна. Нийгмийн
дунд айдас тvгшvvр vvсгэсэн энэ хэрэгтэй холбогдох vнэн бодитой
мэдээллийг хvргэхээр манай сонины сурвалжлах хэсэг гэмт хэргийн мєрєєр
мєшгиж сурвалжлага хийснээ хvргэж байна.

БАЯРМААГИЙН НЄХЄР ГАРАА АТГАСАН БАЙДАЛТАЙ НАС БАРЖЭЭ
Єчигдєр єглєєний 11 цагийн орчим ЦЕГ-ыг зорилоо. Ингээд туc газрын "Олон
нийттэй харилцах алба"-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас
дараах асуултад хариулт авлаа.

-Есєн хvний амь настай холбогдох хэргийн талаар шинэ мэдээлэл
ирэв vv?

-Одоогийн байдлаар шинэ мэдээлэл ирээгvй байна. Энэ хэрэг нь
Сонгинохайрхан дvvргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Тоосгоны
гудамжны задгай"-д энэ сэрын 20-ны єдрийн оройн 18 цагийн орчим гарсан.
"Тоосгоны гудамжны задгайд гэр шатаад байна" гэсэн дуудлага Шуурхай
удирдлагын тєвд анх ирсний дагуу Аврах гал унтраах 26-р ангийнхан
хэргийн газар очиход иргэн Баярмаагийн гэр шатаж дууссан байдалтай
байсан гэсэн. Харин цагдаагийн газарт энэ хэргийн тухай дуудлага 18,50
цагт ирсэн бєгєєд цагдаагийн байгууллагын ажлын хэсэг 19 цагт хэргийн
газар очсон. Хэргийг илрvvлэхээр ЦЕГ-ын тэргvvн дэд дарга
А.Дулаанжаргалаар ахлуулсан хэсэг ажиллаж байгаа. Мєн Сонгинохайрхан
дvvргийн цагдаагийн хэлтэс, Эрvvгийн цагдаагийн газар, УМБГ хамтран
ажиллаж байна. Одоо хэрэг УМБГ-ын Онц хvнд зохион байгуулалттай гэмт
хэргийг мєрдєх тасагт шилжсэн.

-Шатсан гэрийн эзэн Баярмааг амьд байгаа тухай зарим хэвлэлээр
гарсан байсан. Энэ vнэн vv?

-Худал мэдээлэл байна. Цагдаагийн газраас есєн хvнийг гадны нєлєєтэй
нас барсан гэдгийг тогтоосон. Одоогийн байдлаар амиа алдсан хvмvvс хэн,
хэн байсныг нь ч шvvх эмнэлгээр тогтоочихоод байгаа. Гэрт дєрвєн том
хvн, таван хvvхэд байсны гурав нь эмэгтэй хvн байсан. Тэр гурван
эмэгтэйн нэг нь гэрийн эзэгтэй Баярмаа юм. Шvvх эмнэлгийн дvгнэлтээр нас
барсан есєн хvний найм нь хутгалуулсан болохыг мєн тогтоогоод байгаа.

-Баярмаагаас бусад нь хэн байсан тухай мэдээлэл байна уу?
-Амиа алдсан есєн хvний дотор Баярмаатай хамт амьдарч байсан С байсан нь
тогтоогдоод байгаа. С нь гараа атгасан байдалтай амиа алдсан байсан
бєгєєд гарынх нь хээгээр нь хэн болохыг нь шvvхийн шинжилгээний хvрээлэн
тогтоосон байна. Харин бусад насанд хvрсэн хvмvvсийн хувьд энэ айлаар
орж гардаг л хvмvvс байсан.

-Сэжигтэн этгээдийг баривчилсан гээд байгаа. Энэ хэрэгт хичнээн
холбогдогч байгаа вэ?

-Одоогоор хэрэгт хэд, хэдэн хvнийг сэжигтнээр татсан байгаа. Ажлын хэсэг
vргэлжvvлэн шалгаж байгаа гэв.
Ингээд 12.30 цагийн орчим УМБГ-ыг зорилоо. Тус газрын vvдээр оронгуут
хvлээлгийн танхимын суудалд дvvрэн хvн суусан байв. Хэн, ямар хэргээр
ийн сууж байгаа нь анхандаа анзаарагдахгvй байсан ч дээрхи хэргийн
хохирогчдын ар гэрийнхэн нь болох нь аяндаа мэдэгдсэн юм.

Ж.ОЮУНЦЭЦЭГ: БИ ИНГЭЭД ДЄРВЄН ХVVХДЭЭ АЛДЧИХЛАА ШVV ДЭЭ
Талийгаач Баярмаагийн ээж Ж.Оюунцэцэгтэй уулзлаа. Тvvнээс дэлгэрэнгvй
ярилцлага авахаар тєлєвлєж байсан ч мєрдєн байцаагчид зєвшєєрсєнгvй.
Тэрээр гурав хоногийн ємнє Тєв аймгийн Аргалант сумаас Улаанбаатар хотод
ирээд байгаа нь энэ аж. Тvvнийг энэ сарын 21-ний єдєр буюу ням гаригт
хєдєє гэртээ байхад нь цагдаа болон хамаатных нь хэдэн хvн ирж болсон
хэрэг явдлын талаар дуулгаж, ийн хотод авч иржээ. Баярмаа тvvний том
охин гэнэ. Vр хvvхэд бас хоёр зээгээ, тэд нарынхаа эцгийг цаг бусаар
алдсан тэрээр сэтгэл санааны хувьд ямар байгаа нь ойлгомжтой.

Улаан ягаан єнгийн дээл ємссєн 60 гаруй насны Ж.Оюунцэцэг гуайн нvvрэнд
нь гунигийн сvvдэр тусч, нvднээсээ нулимс цийлэгнvvлж, эрх эргvvлэн сууж
байв. Тэрээр хvvхдvvдийнхээ тухай ийн єгvvллээ. "Би ингээд дєрвєн
хvvхдээ алдчихлаа шvv дээ. Охин минь банди, охин хоёртой байсан.
Тэднийгээ хараад ажил хийлгvй гэртээ бадаг байсан. Харин хvvхдvvдийнх нь
эцгийг бид Гэзэг хэмээн дууддаг байлаа. Гэзэгийн ар гэрийнхэнтэй нь
єчигдєр уулзсан. Муу ээж нь над шиг хэцvv л амьтан явж байна лээ. Бид
ярилцаад ламаас асууж, талийгаач болсон хvvхдvvдээ хойтын замд нь ирэх
нэг дэх єдєр vдэхээр болсон. Ийм хэрцгий хэргийг vйлдсэн этгээдийг
хурдан л баривчлаасай билээ" хэмээв. Мєн тэрээр энэ хэргийг Сажинмєнх
хийсэн байж болзошгvй гэж бодож байгаагаа хэлсэн юм. Тvvнээс сэжиглэж
байгаа тэр хvнийг хэн болохыг асуухад "Охин Баярмаатай минь хэсэгхэн
хугацаанд амьдарч байсан хvн л дээ" гэснээс єєр юм ярьсангvй. Монгол
Улс хvн амаа тоолоод долоо ч хоноогvй байхад тоолсон иргэдээс есєн хvн
ганцхан хоромд нэг дор амьдралаас одлоо. Тодруулбал, урьдчилсан дvнгээр
тоологдоод байгаа нєгєє 2 сая 600 гаруй хvнээс нь ес нь гэмт vйлдлийн
золиос болов.

Х.Ербол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж