Галт тэрэг автомашинтай мөргөлдөж хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.28-нд нийтлэгдсэн

Галт тэрэг автомашинтай мөргөлдөж хүн нас барлаа

Замын-Үүд Сайншанд чиглэлийн 276-р галт тэрэг өчигдөр шөнийн 23.00 цагийн орчим Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 875 ын гарам дээр Соната маркийн УБУ 58-11 дугаарын автомашинтай мөргөлдөж  нэг эрэгтэй газар дээрээ  нас баржээ.

Уг ослын улмаас суудлын галт тэрэг Улаанбаатарт цагаасаа хоцорч ирсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр осолд өртсөн автомашинд хоёр эрэгтэй явсан бөгөөд нэг нь газар дээрээ амь үрэгдэж, нэгийг нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хүргэсэн байна. Уг ослын хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж