Хот орчмын малын 70 гаруй хувийг вакцинжуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Хот орчмын малын 70 гаруй хувийг вакцинжуулжээ

Шүлхий өвчнийг цагаан зээрээс малд халдварлаж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий Төв, Говьсүмбэр аймгуудад тархаад  байгаа малын гоц халдварт шүлхийн өвчин нийслэлд орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн бүсэд хамаарах бүх малыг вакцинжуулах ажил  эхлээд долоо хонож байна. Дүүрэг бүрт Мал эмнэлгийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудаас бүрдсэн баг ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар вакцинжуулах ажил 70 гаруй хувьд хүрээд  байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт 400 гаруй мянган малыг вакцинжуулах тооцоо гарсан. Үүнээс эхний ээлжинд 200 мянган тун вакциныг нийт малын 82 хувьд нь буюу 350 мянга орчим малд хийх юм.  Хурлаас Засаг даргын нөөц сангаас 100 сая төгрөг гарган 85 сая төгрөгийн шүлхийн эсрэг вакцин худалдан авахаар шийдвэрлэсэн  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж