Өмгөөлөгч Э.Ганчимэг буруугаа хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Э.Ганчимэг буруугаа хүлээх үү?

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өмгөөлөгч эмэгтэйд хүч хэрэглэсэн гэх дуулианы эзнээр өнгөрсөн хаврын турш тодорсон АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга  асан Э.Амарбат нэр төрөө сэргээхээр өргөдөл гаргаж,  шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм.Тодруулбал, өмгөөлөгч бүсгүйг шүүгчид  хүний нэр төрд халдсан тул залруулга гарга гэсэн шийдвэр гарсан.  Хэрэв  хэвлэл мэдээллийн хэрэгслээр  өмгөөлөгч С.Ганчимэг буруугаа хүлээж, залруулга гаргахгүй бол  яах вэ гэсэн асуултад  Э.Амарбат ” Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Хууль дүрмээ сахих байх”  гэсэн хариулт өгч байна. Харин хүний нэр төрд халдсан өмгөөлөгч бүсгүй  ”Хуучин ондоо бүх муу зүйлээ орхино. Тиймээс залруулга гаргах эсэхийг бодож байна” гэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх эмэгтэй  хүчингийн хэрэгт Э.Амарбатыг буруутгасан өргөдөл гомдлыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар  гаргасан ч тус газар өргөдлийг хянаж, гэмт хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн юм.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж