Л.Гантуул Ганц худагт танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.27-нд нийтлэгдсэн

Л.Гантуул Ганц худагт танхайрчээ

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхэд шүүгдэх байсан Л.Гантуул  Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвийн ажилтан Х.Долгорсүрэнг зодож танхайрчээ. Тиймээс түүнд албан үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчийн биед гэмтэл учруулсан  хэргээр давхар ял төлөвлөхөөр болсон аж. Шүүгдэгч Л.Гантуул нь Зүүн өмнөд Азийн орнууд руу хар тамхи зөөвөрлөхөд бусдыг татан оролцуулсан гэх үндэслэлээр шалгуулж буй. Түүнд нийслэлийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 182, 230,153-аар зүйлчлэн ял төлөвлөад байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригт товлогдсон шүүх хуралд Улсын яллагч Д.Насанбат хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх хурал хойшилсон юм.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж