Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд одоогийн байдлаар иргэдээс 200 гаруй дуудлага иржээ. Амралтын өдөр учраас ачаалал их байна гэж хяналтын жижүүр мэдэгдлээ. Дуудлагын дийлэнх хэсгийг даралт ихэссэн, хоолой өвдсөнөөс өндөр халууран зарим тохиолдолд боох гэж байна гэх дуудлага олонтаа ирж буй юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд урьд шөнө цас нэлээд орсоноос замд халтиргаа үүсч, түргэн тусламжийн машинууд дуудлагад цаг алдалгүй хүрэхэд хүндрэл учирч байгаа аж. Ялангуяа нийслэлийн Чингэлтэй дүүрэг рүү дуудлагад хүрэхэд бэрхшээлтэй юм байна. Тэр дундаа уулан дээр шахам амьдарч буй иргэдээс дуудлага ирэхэд эмч нар авто машинаасаа буун уул руу явганаар хүрч, тусламж үзүүлэхээс аргагүй тохиолдолтой ч тулгарч байгаа тухай онцоллоо.
Г.Дарь