Галын долоон дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Галын долоон дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн долоон дуудлага ирсэн бол орон нутгийн Аврах гал унтраах ангиуд  хоёр дуудлагатай байжээ. Хүйтэн сэрүүний улиралд гал түймрийн түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Энэ нь айл өрхүүд галлагаагаа нэмэх, үнс нурмаа ил хаях, дулаалгандаа шатамхай материал ашиглах, цахилгаан халаагуур, тогоо зэргийг ашиглахдаа цахилгаан утасны хэт их ачаалал үүсгэдэгтэй холбоотой.  Иймд пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, үнс нурмаа бүрэн гүйцэт унтраах, бага насны хүүхдийг харгалзах хүнтэй үлдээх, цахилгаан утасны хэт их ачаалал үүсгэлгүй цахилгаан халаагуур, тогоо зэргийг салгаж галын аюулаас болгоомжлохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж