«Одоогоор хүүхэд хэрэггүй»

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

«Одоогоор хүүхэд хэрэггүй»

ФОТО: JUSTJARED.BUZZNET.COM

Дуучин, жүжигчин Жессика Симпсон, саяхан NFL-ийн хөлбөмбөгчин Эрик Жонсонтой сүй тавиад зул сарын баяраар гэрлэх гэж буйгаа хэлсэн юм. Харин одоохондоо хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй гэж тэр мэдэгдсэн байна.

«Одоохондоо хүүхэд шуухдын тухай яриа байхгүй. Би Эрикийн эхнэр болж байгаа нь маргашгүй үнэн. Бид аз жаргалтай хос гэж надад харагдаад байна. Энэ тухай бодол л намайг эзэмдсэн байгаа» гоо бүсгүй People сэтгүүлд ярив.

«Бидний хуримын талаар бид ихээхэн ярилцсан. Үнэнээ хэлэхэд бид ихээхэн аз жаргалтай байгаа учраас ёслол ямар болох нь огт хамаагүй. Бид хоёр чинь гэрлэж байсан хүмүүс учраас биднээс юу ч гарч магадгүй” гэж Жессика хэлсэн байв.

Сануулахад 30 настай Симпсон, 31 настай Жонсон хоёр энэ жилийн тавдугаар сараас уулзалдаж эхэлсэн бөгөөд Жессикагийн нөхөр асан Ник Лаше гэрлэнэ гэснээс нэг долоо хоногийн дараа шинэ хосууд сүй тавьсан нь энэ сарын дундуур зарлагджээ.
Эх сурвалж: Газета.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж