Сервантесийн шагналтан тодров

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Сервантесийн шагналтан тодров

Ана Мариа Матуте. Фото: peatom.info

Испани хэлээр бичигддэг уран зохиолын салбарын Сервантесийн энэ жилийн шагналтнаар 85 настай Испанийн зохиолч эмэгтэй Ана Мария Матуте тодорчээ.

Матуте нь 1976 оноос хойш жил тутам олгогддог энэ хүнтэй шагнал авч байгаа гурав дахь эмэгтэй зохиолч болов. Шагналын мөнгө нь 120 мянган евро болж байна.
"Бяцхан театр" гэсэн өөрийн анхны романыг тэрээр 17 настайдаа бичсэн юм. Хамгийн алдартай зохиолууд нь  "Амьгүй хөвгүүд", "Цэргийнхэн шөнө уйлдаг", "Урхи" зэрэг романууд ажээ. Тэр бас хүүхдийн зохиолоороо алдартай. Матутегийн зохиолын гол сэдэв нь Испанийн иргэний дайн болдог. Тээр хүүхдийн уран зохиолын үндэсний шагнал зэрэг нэр хүнтэй шагналуудыг хүртэж байлаа.
Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж