Рио-де-Жанейрод танк оруулав

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Рио-де-Жанейрод танк оруулав

Рио-де-Жанейро хотын гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэж буй цагдаа нарт арми хүчин нэмэгдүүлэв.

Хотод танк оруулан дүүргүүдэд зургаан цэргийн машиныг байрлуулсан байлаа. Өмнө нь цагдаагийн хуягтыг ашиглаж байсан хэмээн мэдээлсэн юм. Цагдаа нартай өнгөрсөн ням гаригаас эхлэн гэмт хэргийн бүлэглэлийнхэн мөргөлдөөн гаргасан бөгөөд 17,5 мянган цагдаа нар ядуусын хороололд хэв журам тогтоохоор оролдож байгаа гэнэ.

Мөргөлдөөний өдрүүдэд 22 хүн алагдсан байлаа. Хоёр цагдаа ба 81 настай өвгөн шархадсан байв. Амь үрэгдэгсдийн дунд 14 настай охин байгаа гэнэ. Нийтдээ 150 орчим хүнийг баривчилсан байлаа.

Эх сурвалж: Лента.ру.
Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж