Хэлэлцээрт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Хэлэлцээрт гарын үсэг зурав

"Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хоорондын хэлэлцээр"-т Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Оргил, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал Уиллъям Свинг нар энэ сарын 24-ний өдөр Женев хотно гарын үсэг зурав.

ОУШХБ-ын Ерөнхий захирал У.Свинг Монгол Улс, ОУШХБ-ын хоорондын харилцаа холбоог идэвхижүүлэх, цаашид Улаанбаатар хотноо байгууллагынхаа Төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг чухалчлан тэмдэглэж, 2011 оны эхний хагаст Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа нотолсон байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж