Архи худалдах зөвшөөрөл авахад 10 сая

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Архи худалдах зөвшөөрөл авахад 10 сая

Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар суманд жижиг архины мухлаг ажиллуулах эздийн хувьд санхүүгийн нэлээд том бэрхшээлтэй тулгарах болж байна. Учир нь 2011 оны нэгдүгээр сараас эхлэн энэ төрлийн зөвшөөрөл хүсэхэд 10 сая төгрөг төлөх шаардлагатай болж буй юм. Энэ нь зөвхөн найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах иргэд, аж ахуйн нэгжид хамаарах төдийгүй, баар цэнгээний газруудад ч хамаарна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөлд заасан энэхүү заалтаар санал хураах үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга “Сумын жижиг дэлгүүрүүдийн эзэд 10 сая төгрөг төлөөд архи худалдах эрх авна гэдэг хүндрэлтэй. Энэ нь цаагуураа иргэд гэрээрээ шагийн архи худалдах нөхцөл рүү оруулж болзошгүй” гэсэн анхааруулгыг өгсөн ч, хэвээр үлдсэн юм.  

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж