Оргосон хилчид Дээд шүүхэд хандана | News.MN

Оргосон хилчид Дээд шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Оргосон хилчид Дээд шүүхэд хандана

Увс аймаг дахь хилийн  0245 дугаар ангийн Цахирын заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав,  харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нарыг хороосон хэрэгт яллагдагчаар татагдсан  байлдагч нарын давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр баталсан юм. Харин хилчид уг шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.  Тус аймгийн сум дундын шүүхэд болсон анхан шатны шүүхээс  байлдагч Н.Алтанхуягт 25, Д.Отгонхишигт 20 жилийн ял оноосон бөгөөд  шүүгдэгч Ч.Энх-Амарын хэргийг  гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон юм. Тэд одоогоос таван жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн даруйдаа  ОХУ-руу зайлсан бөгөөд тус улсын хууль  сахиулах албанынханд баригдаж 2-5 жилийн хорих ял эдэлж өнгөрсөн онд нутагтаа ирсэн билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж