Nelly: Зургадугаар ангидаа багшдаа дурлаж байлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Nelly: Зургадугаар ангидаа багшдаа дурлаж байлаа

Реппер Nelly
саяхан төрсөн өдрийн баяраа нижгэр
тэмдэглэн
өнгөрүүлжээ. Өдгөө 36 настай түүний хувьд эдгээр өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх олон баяр давхцаж байна.
2008 онд гаргасан “Brass
Knuckles” цомгоосоо хойшхи анхны
студийн цомог болох
“5.0”
нэртэй шинэ
өнгө аястай, шинэ цомгоо
фен
үүддээ өргөн бариад удаагүй байгаа юм.

Миссуригийн
Сент-Луис хотын гудамжинд
үглэж, дуулж, бүжиглэж явсаар хип-хоп хөгжмийн дэлхийн томоохон төлөөлөл болж чадсан тэрбээр 2000 онд “Country Grammar” нэртэй анхны синглиэ гаргаж байв. Түүний дебут цомог нь дэлхийн
хэмжээнд ес
өн сая хувь борлогдсон юм. “Hot in Herre”, “Dilemma” гээд түүний хит дуунууд олон бий. Харин саяхан гаргасан түүний “Just a Dream” дуу өдгөө бүх радиогоор цацагдаж байна.

“Just a Dream” дуундаа та хэний тухай
дуулсан юм бэ?

-Би энэ дуугаа
дэлхий нийтийн сонорт х
үргэхийг л зорьсон. Тэр маань ч биелж байх шиг байна.

-Та одоо ганц бие байгаа юу?

-/Инээв/. Би
гэрлээг
үй ээ, гэрлээгүй. Үүнийг л хэлэх байна.

-Асуултаас бултаж байх шив дээ?

-Бид бүгд л өмнө нь хайрлаж, бас хаягдаж
байсан. Б
үгд ялгаагүй. Хүүхэд, нас бие гүйцсэн залуу, бүсгүй гээд л. Хэн ч ялгаагүй гайхамшигтай, гашуун
хайрын амтыг амсдаг ш
үү дээ.

-Тэгвэл та хэнд тэгтлээ сэтгэл алдарч байсан хэрэг
вэ?

-Зургадугаар
ангид байхдаа шинжлэх ухааны хичээл заадаг байсан багшдаа дурлаж байлаа.
Хатагтай Уолкер. Тэр
үнэхээр гайхалтай эмэгтэй байсан /инээв/.

-Багш тань үүнийг мэдсэн болов уу?

-Магадгүй л юм.  Тэр үед би сахилгагүй жаал байлаа.

-Шинэ цомогт тань багтсан “Gone” дуундаа та Kelly Rowland-тай дахин хамтарсан байсан /өмнө нь тэд 2002 онд
Dilemma
дууг хамтран дуулж, хит болж байлаа/. Өнгөрсөн хугацаанд та хоёр
холбоотой байсан юм уу?

-Тэр яг л миний
охин д
үү шиг байдаг юм. Kelly-тэй уулзах сайхан байдаг. Ялангуяа одоо Kelly
dance хөгжмийн салбарт ихээхэн
амжилт олоод байгаа.
Үнэхээр гайхалтай хэрэг шүү. Лондонд очоод түүнтэй уулзах хэрэгтэй гэж зөвлөх байна.

-Танд хэзээ нэгэн цагт “Ингээд л бүхнийг дуусгая” гэсэн бодол төрж байв уу?

-Охин дүү маань 2005 онд нас барсны
дараа надад асар их з
үйл бодогдсон /Nelly-гийн
охин д
үү Jacki
Donahue өвчний улмаас нас барсан билээ. Тухайн үед Nelly-гийн байгуулсан Jes Us 4 Jackie сан охин дүүд нь тохирох ясны чөмөгний донор олж чадаагүй юм/. Хэн нэгнийг алдсаны дараа бүхнийг эхнээс нь дахин тунгаах хэрэг гардаг байх. Бага
байхдаа бид хамт байж чадааг
үй л дээ. Эх өөртэй байсан болохоор нөхцөл байдлаас шалтгаалаад бид тусдаа өсч торнисон. Харин өсч томрохын хирээр бидний
харилцаа улам бэхжиж,
дүү маань миний хувьд юунаас ч
ил
үү эрхэм нандин болж
хувирсан юм. Тэр миний д
үү байсан, түүгээр ч зогсохгүй стилист минь байж, намайг
халамжиж, б
үхнийг зөвлөдөг байлаа.

Та 2003 онд “Tip Drill” дууныхаа видео клипийг гаргаж, хэвлэл,
мэдээллийнхний бай болж байсан. Тухайн
үед хүмүүс таныг янз бүрээр л ярьж байсан?

-Тийм ээ, тэр
жаахан солиотой з
үйл болсон. Гэхдээ ганцхан
видео клипнээс болоод х
үмүүс миний бүхий л уран бүтээлийг шүүж, шүүмжилж байсан. Чухам юу хийж бүтээсэн нь тэдэнд хамаагүй юм шиг л байсан. Таван минутын видеоноос болоод тэр
ш
үү дээ. Тэр видео
зарим
хүмүүст таалагдаагүйг би ойлгож байна, тэр бол тэдний хувийн үзэл бодол. Гэхдээ тэр клип шөнийн гурван цагт телевизээр
гарах, томчуудад зориулсан видео байсан юм.

-Арай өөрөөр хийх ёстой байсан юм болов уу гэж бодогдож байв уу?

-Энэ тохиолдолд ямар
нэг байдлаар буруу з
үйл хийсэн юм шиг санагдсан гэж хэлэх ёстой байх л даа. Үнэнийг хэлэхэд надад тэгж
санагдааг
үй. Хүмүүс л үүнийг өөр өнцгөөс, буруугаар ойлгож байна
гэж бодсон.

-Та ер нь хэвлэлийнхэнтэй давс, хужрыг нь
тааруулаад эвтэйхэн харьцчих юм аа. Ингэхэд та х
үнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэг үү?

-Мэдээж тийм. Би
х
үү, охин хоёртой. Дүү маань нас барсны дараа хоёр
х
үүхдийг нь би өөр дээрээ авсан. Одоо бол дөрвөн хүүхэдтэй л гэж хэлдэг. Өнөр өтгөн гэр бүл сайхан шүү дээ. Цаашдаа хүүхэд өргөж авна гэсэн бодолтой
байдаг.
Хэн нэгний сайн
сайхны т
өлөө хүүхэд үрчилж авна гэдэг амьдралын
сайн сайхан з
үйлсийн нэг гэж бодож байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж