АНУ таван төрлийн бодисыг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

АНУ таван төрлийн бодисыг хориглов

Синтетик марихуан гарган авахад оролцдог таван төрлийн химийн бодисыг хориглох тухай яаралтай арга хэмжээг АНУ-ын засгийн газраас авч эхлүүллээ.

Эдгээр бодисыг интернэт болон зарим хар тамхи худалдаалдаг дэлгүүрүүдээс илрүүлсэн бөгөөд энэхүү бодисонд насанд хүрээгүйчүүд болон залуус ихээр татагдаж байна. Энэхүү бодисыг героин болон кокаины бүлэгт хамруулж үзэж болохоор болоод байна.

Цагдаагийн газар болон эмнэлгүүдээс их хэмжээний сөрөг мэдээлэл ирүүлснээс лхагва гаригт “Хар тамхитай тэмцэх газар”-аас синтетик мансууруулах бодисыг хийхэд оролцдог химийн бодисуудыг хориглох 30 хоногийн арга хэмжээг эхлүүллээ.
Энэхүү холимог синтетик бодисыг үйлдвэрлэгчид мансууруулах бодисны лицензийн нэрийг Spice, K2 гэх мэтчилэн өөрчилж өөрсдийн зорилгыг нуун дарагдуулж байна гэж “Хар тамхитай тэмцэх газар”-ын хэвлэлийн төлөөлөгч Барбара Каррено хэлсэн байна.

Улсаас эсрэг арга хэмжээг авч эхлүүлэх хооронд дээрх холимог мансууруулах бодисыг үйлдвэрлэгчид хоригоос гадуур байх арга замуудыг хайж эхэлжээ.

Б. Энхцэцэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж