Их Британийн оюутнууд тэмцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Их Британийн оюутнууд тэмцэж эхэллээ

Лондоны гудамжинд олон мянган оюутнууд өчигдрөөс жагсаал хийж эхэлсэн байна. Одоогоор яг хэдэн оюутан энд оролцож байгаа талаар тодорхой мэдээ алга байгаа ч 25 мянга орчим оюутан оролцох тухай мэдэгдэл хийж байсан гэнэ. Энэ жагсаал цуглааны гол шалтгаан нь их сургуулиудын төлбөрийг гурав дахин нэмэх асуудал гарч байгаатай холбоотой юм байна. Английн сургуулиуд гэхэд одоогоор жилийн төлбөр нь 3300 орчим паунд байдгийг 9000 болгож магадгүй аж. Сургалтын төлбөр нэмэгдэх болсноос гадна зарим дээд сургуулиудын санхүүжилтийг Британийн засгийн газар танах болсон нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарч эхэлж байна. Лондон хотын  Вайтхолл, Кинг Чарльз гудамжуудад болсон цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж жагссан оюутнуудын зүгээс цагдаагийн хаалтыг эвэдж машиныг нь дайрсан гэсэн мэдээ гарч байына.

Мөн зарим газар оюутнууд хаалт барьж галдан шатаах үйлдэл хийх болсон байна. Британийн парламент байрладаг Даунин стрит нь эмх замбараагүй байдлы нэг төв болж эхэлсэн байна. Одоогоор цагдаагийнхан парламентийн байрыг жагсагчдаас тусгаарлаж чадаж байгаа ч байдал улам түвэгтэй болж магадгүй гэж ВВС мэдээлж байна. Ялангуяа Либерал ардчилсан намын удирдлага байрладаг хэсэгнь  жагсагчдын довтолгоонд илүүтэй өртөх магадллал өндөр байгаа юм. Учир нь энэ намын төлөөлөл сонгуулийн үеэр их сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх амлалт өгч байсан бөгөөд амлалтаа биелүүлэхгүй байгаа нь жагсагчдын дургүйцлийг ихэд хүргэж байгаа аж. Мөн оюутнуудын ийм цуглаан жагсаал Их Британийн  бусад хотууд тухайлбал Бирмингем, Глазго, Манчестэр,Кембриж зэрэг олон хотуудад болж байгаа аж. Сүүлийн мэдээгээр бол мөргөлдөөнөөс болж 17 хүн шархдаж, түүний дотор хоёр ч цагдаагийн ажилтан орсон байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж