Египетэд бослого гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Египетэд бослого гарлаа

Египетэд шинэ сүм барих асуудалд эгдүүцсэн олон зуун Христийн шашинтай иргэд цагдаа нарын эсрэг бослого гаргасан байна. Энэ үеэр нэг хүн амиа алдсан ба олон хүн гэмтэж бэртжээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, босогчдыг тараахаар оролдсон байна. Харин иргэдийн зүгээс чулуу нүүлгэж, лонхтой шатахуун асааж шидэж байсан байна.
Хэдийгээр Христийн шашинтангууд Каир хотын Гиза дүүрэгт сүм барих зөвшөөрөл авсан байсан ч эрх баригчид энэ зөвшөөрлийн бичиг нь хүчин төгөлдөр биш хэмээн хориг тавьсан аж. Бослогын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан байна.
Египет улс 85 сая хүн амтай ба үүний 10 хувь нь Христийн шашинтангууд байдаг юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж