Еврогийн ханш унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Еврогийн ханш унаж байна

Ирландын эдийн засгийн асуудал Европын бусад орнууд руу халдаж байгаа гэх айдсаас болж еврогийн ханш Токиогийн арилжаанд сүүлийн хоёр сарын турш харагдаагүй доод хэмжээнд хүртэл буурсан байна. Зөвхөн Ирланд бус Португаль болон Испанийн эдийн засаг асуудалтай байгаа билээ.

АНУ-д Талархлын баяр болж буй учир хөрөнгийн бирж дээрх хөдөлгөөн бага зэрэг сул байсан байна.

Одоогийн байдлаар нэг евро 1,3312 ам.доллар болсон нь 0,2 хувиар унасан байгааг харуулж байгаа юм. Лхагва гаригт еврогийн ханш 1,3284 ам.доллар болтол унасан байсан юм. Японы мөнгөн тэмдэгтийн эсрэг ч еврогийн ханш унаж, 111,15 иен болсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж