Угаартаж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Угаартаж, амиа алджээ

Нийслэлийн Аврах гал унтраах ангиудад өчигдөр гал түймрийн гурав, галын зөрчлийн дөрвөн дуудлага иржээ. Үүнээс нэг галын дуудлагаар очих үед нэг хү угаартаж амиа алдсан байсан аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах таван шарын есдүгээр байранд иргэн Н-ийн байранд гал гарчээ. Галын дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгчид очжээ. Тэднийг очиход уг айлын том өрөөнд буйдан ор шатаж,  35 настай, эрэгтэй иргэн А угаартаж, амиа алдсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, галыг унтраасан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж