Гуанжугийн хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ офицер боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Гуанжугийн хүрэл медальт Б.Бат-Эрдэнэ офицер боллоо

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан  Онцгой байдлын  асуудал эрхэлсэн  байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг шагнах арга хэмжээ боллоо. МУ-ын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр  хоёр, “Онц гал сөнөөгч” тэмдгээр ес, Онцгой байдлын албан хугацааны Шадар ахмад цолоор хоёр, дээд дэслэгч цолоор зургаа, тэргүүн дэслэгч цолоор зургаа, офицерийн бүрэлдэхүүнд оруулж шадар дэслэгч цолоор есөн албан хаагчыг тус тус шагнажээ.

Мөн БНХАУ-ын Гуанжу хотод болж буй Азийн олимпоос Жудо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Бат-Эрдэнийг офицерийн бүрэлдэхүүнд оруулж, шадар дэслэгч цолоор шагнасан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж