УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 20 жилийн ойн хүрээнд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болох юм. Уг өдөрлөгийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар оролцоно. Энэ хүрээнд“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөл, “Төсвийн тухай” шинэчлэн найруулсан хуулийн төслүүдийн талаар аймгийн “Саран хөхөө” театрт хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж