Эрхэм гишүүний хадамд 13 жилийн ял өгөв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүний хадамд 13 жилийн ял өгөв

БНСУ-д ажилд зуучлана, виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан “Бизнес Пойнт” компанийн хуулийн зөвлөх, УИХ-ын гишүүн Д.Очирбатын хадам ээж Ч.Оюунцэцэг, “Азийн нөхөрлөлийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Оюунгэрэл нарын долоон хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн   хоёр өдөр Чингэлтэй дүүрэгт хянан хэлэлцэж,  Ч.Оюунгэрэлд 13 жил, “Скарпи“ компанийн захирал С.Наранцэцэгт 12 жил, “Бизнес Пойнт” компанийн захирал Г.Мөнхбаясгаланд арван жил тус тус оноож чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Тэд 500 гаруй иргэнээс 1-3,5 сая төгрөг хууран мэхлэх замаар авч, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэдгээр шүүгдсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж