Нэг тонн зэсээс 18 хувийн татвар авахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Нэг тонн зэсээс 18 хувийн татвар авахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь өчигдөр 19.00 цагт үргэлжлүүлэн хуралдаж, санал хураалтыг дахин явуулснаар нэг тонн зэсэнд ногдуулах татварыг 18 хувь байхаар болж, шийдвэрлэжээ. Энэхүү саналыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, танилцуулснаар гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. 

Одоо дээрх хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж