Эцэг эхийн зөвлөлүүд ажлаа дүгнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Эцэг эхийн зөвлөлүүд ажлаа дүгнүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн тайлан үзэсгэлэн болов.

    Тайлан үзэсгэлэнд сургууль цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл 2010 онд хийсэн ажлынхаа тайланг DVD байдлаар  тайланг танилцуулав. Ерөнхий боловсролын сургуулиудаас Хэрлэн сумын төрийн өмчийн 9 дүгээр сургууль, Цагаан-Овоо, Дашбалбар сумын сургууль нийт 11 сургууль, цэцэрлэгүүдээс Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэг, Дашбалбар сумын цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл тайлан үзэсгэлэнгээ гаргаж харилцан туршлага солилцлоо. Аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэж Ерөнхий боловсролын сургуулиас Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл тэргүүн байр, 12 дугаар сургууль, Шинэ хөгжил сургуулийн эцэг эхийн зөвлөл удаахь байруудыг эзэлсэн бол цэцэрлэгүүдээс 14 дүгээр цэцэрлэг, нэгдүгээр цэцэрлэг, наймдугаар цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл тэргүүн байранд шалгарсан байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж