Нөхөн олговрын хэмжээг гаргахыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Нөхөн олговрын хэмжээг гаргахыг үүрэгджээ

Засгийн Газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гаргасан “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-д тусгасан нөхөх олговор хэмжээг урьдчилан тогтоох ажлыг Ашигт малтмалын газраас өнгөрсөн долоо хоногоос хийж эхэлжээ.  Иймээс “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар хориглосон газрын төсөлтэй давхцалтай байгаа  цуцлагдах магадлалтай  тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор тооцох зардлыг тусгай зөвшөөрөл олгосон оноос хойш жил  бүрээр гаргаж,  2011 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтэст ирүүлэх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж