АНУ байлдааны хөлгөө явууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

АНУ байлдааны хөлгөө явууллаа

АНУ “USS George Washington” байлдааны нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг Солонгосын хойг руу лхагва гаригт илгээсэн байна. Энэ нь Хойд Солонгос улсыг дахин ямар нэг түрэмгийлэл гаргуулахгүйн тулд цэргийн сүр хүчийг үзүүлэх, өөрөөр хэлбэл “сүрдүүлэх” арга хэмжээ аж. АНУ-ын зэвсэгт хүчний мэдэгдсэнээр энэ арга хэмжээ нь АНУ болон Өмнөд Солонгос улсуудын холбоо бат бэх гэдгийг харуулах явдал аж.

Хоёр орон ням гаригт Шар тэнгист цэргийн ажиллагаа хийхээр болсон байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос улсад 28500 америк цэрэг байгаа ба АНУ-ын батлан хамгаалах яамны албан тушаалтны мэдэгдсэнээр бүс нутагт 50 гаруй байлдааны хөлөг байгаа аж.

Өмнөд Солонгос улс онц байдал зарлаад байгаа бол Хойд Солонгосын зүгээс өмнөдийнхнийг байлдааны бэлэн байдалд ортол өдөөн хатгасан гэж мэдэгдэж байгаа юм.

Хойд Солонгосын мэдээллийн агентлагаар зарласнаар Өмнөд Солонгос албаар өдөөн хатгалга хийсэн ба одоогийн байдал нь “хулгайч хүн “Хулгайчийг бариарай” гэж хашгирч байгаатай адил байна” хэмээн хэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж