МАСОХ ч нэрээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

МАСОХ ч нэрээ өөрчилнө

Монгол Ардын Намын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны удирдлагаас холбооны нэрээ өөрчлөх саналыг гаргаад байна. МАХН нь МАН болж, МАСЗХ нь Нийгмийн Ардчилал – Залуучуудын холбоо болж өөрчлөгдсөн бөгөөд энэ удаад Монголын Ардчилсан Социалист залуучуудын холбооныхон нь нэрээ өөрчлөх гэж байна.

Ийнхүү нэрээ өөрчлөх болсонтой холбогдуулан холбооныхоо бэлгэдэл, туг шинэчлэх, үзэл баримтлалаа тодотгон баяжуулах, “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ыг олон нийт, оюутан залуучуудын санал бодолд тулгуурлан  боловсруулах төслийн баг ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ төслийн багийн зүгээс бэлгэдэл, туг зохиох уралдаан зарласан байна.

Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны  бэлгэдэл, туг зохиох тус уралдаанд шалгарсан нэг бүтээлийг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж