“Мафийн мисс” шалгаруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Мафийн мисс” шалгаруулж байна

Унгарт “Мафийн мисс-2010” тэмцээн явуулж байна. Тэмцээнд хэзээ нэгэн
цагт гэмт хэрэгтэй холбогдож байсан эмэгтэйчүүдийг оруулж байна. Шүүгчид
шигшээд шар­гаруулан дөрвөн эмэгтэйг шилээд байна. Тэд бүгд мафитай
холбоотой байсан гэнэ.
Тэнсэнгээр суллагдсан Алекс Даймонд гэдэг
бүсгүй өөрийгөө мафийн боссын нууц амраг гэв. “Энд чиний гоо
үзэсгэлэнгээс гадна гэмт хэргийн ертөнцтэй танил бай­гаа нь чиний эсрэг
ашиг­лагдахгүй” гэж тэр хэлсэн байв. Түү­ний өрсөлдөгч Беата Кальман
“шэгшээд шал­га­рах сайхан байна гээд “арай илүүтэй зохион байгуулж
болох байв. Би мансууруулах бо­дис ба үдэшлэг зо­хион байгуулагч нартай
тогт­мол холбоотой учир үү­нийг сайн мэднэ” гэжээ. Өөр нэг эмэгтэй Клара
Даак залилангийн хэргээс ял эдэлсэн ба хэрэв шалгарч чадвал иймэрхүү
тэмцээнийхэн шиг дэлхийн энх тайвны төлөө тэмцэхгүй, хүүхдүүдэд
туслахгүй гэж өгүүлсэн байлаа. Порно од Алетта Ошиан тэмцээнд оролцож
байгаа минь “ердийн миссийн тэмцээнийхэн шиг биеэ авч чадахгүй” гэсэн
байв. Тэмцээнд ялсан эмэгтэйд Будапештад байр өгч “Дэлхийн мафийн
тэмцээнд” оролцох эрхийг өгнө. Харин тэр эмэгтэйчүүд гэмт хэргийн
ертөнцтэй өөрсдийгөө холбоотой хэлсний дараа цагдаагийнхан тэднийг
сонирхох уу  үгүй юу гэдэг нь тодорхойгүй.

Ш.Мгямар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж