
цагт гэмт хэрэгтэй холбогдож байсан эмэгтэйчүүдийг оруулж байна. Шүүгчид
шигшээд шаргаруулан дөрвөн эмэгтэйг шилээд байна. Тэд бүгд мафитай
холбоотой байсан гэнэ.
Тэнсэнгээр суллагдсан Алекс Даймонд гэдэг
бүсгүй өөрийгөө мафийн боссын нууц амраг гэв. “Энд чиний гоо
үзэсгэлэнгээс гадна гэмт хэргийн ертөнцтэй танил байгаа нь чиний эсрэг
ашиглагдахгүй” гэж тэр хэлсэн байв. Түүний өрсөлдөгч Беата Кальман
“шэгшээд шалгарах сайхан байна гээд “арай илүүтэй зохион байгуулж
болох байв. Би мансууруулах бодис ба үдэшлэг зохион байгуулагч нартай
тогтмол холбоотой учир үүнийг сайн мэднэ” гэжээ. Өөр нэг эмэгтэй Клара
Даак залилангийн хэргээс ял эдэлсэн ба хэрэв шалгарч чадвал иймэрхүү
тэмцээнийхэн шиг дэлхийн энх тайвны төлөө тэмцэхгүй, хүүхдүүдэд
туслахгүй гэж өгүүлсэн байлаа. Порно од Алетта Ошиан тэмцээнд оролцож
байгаа минь “ердийн миссийн тэмцээнийхэн шиг биеэ авч чадахгүй” гэсэн
байв. Тэмцээнд ялсан эмэгтэйд Будапештад байр өгч “Дэлхийн мафийн
тэмцээнд” оролцох эрхийг өгнө. Харин тэр эмэгтэйчүүд гэмт хэргийн
ертөнцтэй өөрсдийгөө холбоотой хэлсний дараа цагдаагийнхан тэднийг
сонирхох уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй.
Ш.Мгямар