Улс тунхагласан тухай хичээл орно

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Улс тунхагласан тухай хичээл орно

Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өнөөдөр 1, 2 дугаар ээлжийн нэгдүгээр цагийн хичээлийг “Бүгд Найрамдах Улс тунхагласан нь” сэдвээр орохоор болжээ.

Дээрх санаачлагыг УИХ-аас гаргасан бөгөөд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын дарга нарт хандан “Бүгд Найрамдах Улс тунхагласан нь” сэдвээр хичээл зохион байгуулах тухай албан тоот илгээсэн аж. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр болгон улс орны хэмжээнд тэмдэглэж ирсэнтэй холбоотойгоор сурагчдад дээрх өдрийн ач холбогдлыг таниулах зорилготойгоор ийнхүү санаачлага гаргасан байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж