
“Гуанжоу-2010” Азийн XVI спортын наадмын волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд “А” хэсэгт Тайланд, БНСУ, Тажикистан болон БНХАУ-ын багтай өрсөлдсөн Монголын волейболчид өнөөдөр дэлхийн шилдэг багуудын нэг Японы багтай тоглоно. Хэсгийн дөрвөн тоглолтоос Тажикистаны багийг 3:0-ээр хожиж, бусад өрсөлдөгчдөдөө 3:0-ээр хожигдсон Монголын баг дөрөвний нэг шигшээд Казахстаны багт мөн л 3:0 харьцаатай хожигдол хүлээсэн билээ. Харин өнөөдөр Монголын волейболчид 14.00 цагаас Японы багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд Азийн наадмын тавдугаар байрын төлөө Тайвань болон Тайландын багийн хожсонтой нь тоглоно. Харин хожигдвол дээрх багуудын хожигдсонтой долдугаар байрын төлөө өрсөлдөх юм.
С.Цэлмэг