Арваннэгдүгээр сарын 25

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 25

Арваннэгдүгээр сарын 25-ны баяр

Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр

Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш энэ өдрийг хүчирхийллийн эсрэг тэмцэл болгон тэмдэглэж ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тэмцлийн өдөр (International Day for the Elimination of Violence against Women) (Тогтоол: 54/134). болгон зарлажээ.

АНУ-ын талархлын өдөр

Арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригийг АНУ-д Талархлын өдөр (Thanksgiving Day). Болгон тэмдэглэж ирсэн нь хамгийн алдартай баяр нь болжээ. Хамгийн анх  АР колонид амьдарч байсан английн  колончлогчид1621 онд тэмдэглэжээ. Түүний өмнөх өвөл хүнд болж тэр жил нь бас хэцүү байсан учир захирагч Уильям Брэдфорд тэдний сэтгэл санааг өргөхөөр анхны Талархлын өдрийг тэмдэглэх шийдвэр гарган хэрэгжүүлжээ. Сүсэгтнүүд энэ баяртаа бурхны ивээлд талархсан шашны утга оруулдаг. Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон зохих зарлигийг 1789 онд гаргаснаас хойш уг баяр үндэснийх болжээ.

Өдрийн ишлэл

"Та нар самурай мөн үү? Эрчүүд мөн гэж үү? Та нар чинь дайчид шүү дээ! Арми байхыг хориглосон Үндсэн хуулийг та нар яагаад хамгаална вэ?"
(Японы өөрийгөө хамгаалах хүчний зүүн тойргийн штабт алба хааж байсан цэргүүдийн өмнө Юкио Мисимагийн хэлсэн үгнээс)
Мисимагийн үгээ хэлж байгаа нь. Тэрээр өөрийн бий болгосон “Бамбайн нийгэмлэг” цэрэгжсэн байгууллагын өөрөө зохисон дүрэмт хувцастайгаа тэр үгийг хэлжээ
Юкио Мисима, 三島 由紀夫 (яп.), Yukio Mishima (англ.); жинхэнэ нэр нь Хираока Кимитакэ, 平岡 公威, Hiraoka Kimitake (1925 оны нэгдүгээр сарын 14-нд Токио хотноо төрсөн ба 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд тэндээ нас баржээ)  зохиолч, жүжгийн зохиолч, жүжигчин, найруулагч, кэндо ба каратегийн мастер. Бүтэлгүйтсэн эргэлт гаргахаар оролдоод амиа егүүтгэжээ.
Мисима 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд өөрийн хамгийн том зохиолоо дуусгаад  дөрвөн хамтрагчийнхаа хамт тойргийн командлагч генерал Маситаг барьцаалаад хашаандаа цэргүүдийг цуглуулахыг шаардсан байв. Тэр шаардлагыг нь биелүүлсний дараа нэртэй зохиолч тагтан дээр гарч үг хэлээд тэднийг самуун гаргахыг уриалжээ. Түүний үг нь цагдаагийн нисдэг тэрэгний дуунд бараг сонсогдоогүй ба цэргүүд тэр яагаад генералыг барьцаалсныг ойлгоогүй ба "Солиот!", "Даргыг сулла!", "Түүнийг бууд!" гэж тэд хашгирч байв. Масима командлагчийн өрөөнд орж ирээд хамтрагч нартаа “Тэд намайг огт сонссонгүй” гэж хэлсэн ба дараа нь "Эзэн хаан мандтугай!" гурван удаа хашгираад гэдсээ хүүлэн харакири хийсэн байв. Түүнийг зовоохгүйн тулд Мисимагийн хамтрагч Морита толгойг нь тас цавчих ёстой байсан бөгөөд тэрээр гурван удаа оролдоод  хүзүүг нь оносонгүй. Өөр нэг террорист Кога нь сэлмийг аваад зохиолчийн толгойг тас цавчжээ.  Хэн нэгэн тэдний оролдлогыг ноцтойгоор хүлээн аваагүй ба Мисима өөрөө тэр нь амжилтгүй болохыг мэдэж байсан учир үлдсэн бусад хүмүүст өмгөөллийн зардлыг нь гэрээслэн үлдээсэн байжээ.

Үйл явдал

БНМАУ-ын Хүндэт иргэн Л.И.Брежнев

1974 он: БНМАУ-ын Хүндэт иргэн цолыг бий болгож Хүндэт иргэний “Алтан таван хошуу” одонг Зөвлөлтийн лидер Л.И.Брежневт гардуулжээ. Одоогоор тэр Монгол ард улсын энэ цолыг хүртсэн анхны хүн нь хэвээр үлджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж