Сургуулиуд улс тунхагласан өдрийг дурсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Сургуулиуд улс тунхагласан өдрийг дурсаж байна

УИХ-аас гаргасан санаачилгыг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аймаг, нийслэлийн боловсрол, соёлын газрын дарга нарт хандан “Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь” сэдвээр хичээл зохион байгуулах тухай албан тоот илгээсэн байна. Энэхүү арга хэмжээг  цаашид  жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

            Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болгон улс орны хэмжээнд тэмдэглэж ирсэн юм. Тиймээс албан тоотод заасны дагуу өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр 1, 2 дугаар ээлжийн нэгдүгээр цагийн хичээлийг “Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь” сэдвээр хийж байна.
 

  Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж